|
Видео

Шинэ мэдээ

Монгол цэргүүд маш аюултай нөхцөлд зэвсэгт халдлагыг таслан зогсоосон нь

Монгол цэргүүд маш аюултай нөхцөлд зэвсэгт халдлагыг таслан зогсоосон нь

 

Дэлхийн хамгийн залуу улс болох Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийн дэмжих "UNMISS" ажиллагааг хэрэгжүүлж байгаа бөгөөд манай улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид 2012 оны 4 дүгээр сараас уг ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна.

Энэ оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий орон нутгийн 4 иргэнийг анзаарч, нуусан байсан зэвсэглэлүүдийг нь илрүүлж үүсэх аюулаас олон мянган иргэдийн амь насыг хамгаалж чадсан мэдээ нийгэмд тархаж манай цэрэг эрчүүдээр бахархаж байсан.

Тэгвэл 2016 оны 04 дүгээр сарын 25-ны орой харуулд гарч байсан Монголын энхийг сахиулагчид үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн тухай мэдээллийг дахин илрүүллээ. Тодруулбал БНӨСУ-ын Бэнтью хотод 2016 оны 04 дүгээр сарын 25-ны орой 20:40 цагаас эхлэн НҮБ-ын бааз болон дотоодын дүрвэгсдийн хуаранд халдсан халдлагыг тэнд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын цэргийн багийн бие бүрэлдэхүүн амжилттай няцаажээ.

НҮБ-ын баазын зүүн өмнө зүгт 250 орчим метрийн зайнаас ойролцоогоор 40 гаруй сумаар чиглэсэн болон үргэлжилсэн буудлага явагдаж байсан учраас харуулын цэгүүдийг хүч нэмэгдүүлж, шуурхай бүлгийн бүрэлдэхүүнээр хуягт техникүүдийг гаргаж, хүчжүүлсэн хамгаалалтыг богино хугацаанд зохион байгуулжээ.

Зэвсэглэсэн этгээдүүд 30 гаруй удаа буудахын зэрэгцээ гар гранатомётоор дахин буудлага явуулж байсан гэнэ. Түүгээр зогсохгүй НҮБ-ын энгийн ажилчдын байрлал руу тооны буудлагыг үйлдэж, НҮБ-ын бааз руу гар гранатомёт/РПГ-7/-оор буудсан боловч уг гранат нь НҮБ-ын энгийн ажилчдын байрлал болон нисдэг тэрэгний зогсоолын ойролцоо унаж, аз болоход тэсрээгүй байна. Гранатыг НҮБ-ын мина хайгуул устгалын бүлгийн бүрэлдэхүүнтэй хамтран аюулгүй болгожээ.

Буудлагын үеэр манай цэргийн баг болон НҮБ-ын ажилтнуудын хувьд ямар нэгэн хохирол амсаагүй ба олон арван хүнийг аймшигт эрсдэлд орох, амь насаа алдахаас урьдчилан сэргийлж чадсан байна. Энэ нь манай цэргийн багийн захирагч, удирдлагаас богино хугацаанд шийдвэр гаргаж, удирдах, хамгаалалтыг зохион байгуулах болоод шуурхай бүлэгт томилогдсон бүрэлдэхүүн, цагийн манаачдын үүрэг гүйцэтгэх ур чадвар өндөр байгааг нотолж, "Монгол цэрэг-Дэлхийн цэрэг" болсноо дахин батлан харууллаа.

Эх сурвалж: http://mongolianarmynews.com/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler