|
Видео

Шинэ мэдээ

Риод ослоор амиа алдсан дасгалжуулагчийн эрхтэнг дөрвөн хүнд шилжүүлэн суулгажээ

Риод ослоор амиа алдсан дасгалжуулагчийн эрхтэнг дөрвөн хүнд шилжүүлэн суулгажээ

 

Германы сэлүүрт завины багийн дасгалжуулагч Стефан Хенце энэ сарын 12-ны өдөр Бразилийн олимпийн тосгоны ойролцоо автомашины осолд өртөж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл талийгаач донор болж, дөрвөн хүний амийг аварчээ.

Энэ талаар Бразилийн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Роберт Наполи "Талийгаачийн зүрх, элэг, хоёр бөөрийг нь амжилттай шилжүүлэн суулгалаа. Хенце дөрвөн хүнд амьдрал хайрлалаа” гэжээ.

Хенце хурдны зам дээр таксинд явж байхдаа осолд орж, тархи нугасандаа хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн ч бэртлээ даалгүй нас барсан байна. Түүнд мэс засал яаралтай хийгээгүйн улмаас тэрээр ухаангүй байсаар эмнэлэгт амьсгал хураажээ.

Харин талийгаачтай хамт осолд орсон сэлүүрт завины багийн тамирчин Кристиан Каедин хөнгөн гэмтэл авсан бөгөөд эмнэлэгээс гарсан байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler