|
Видео

Шинэ мэдээ

Нас барсан хүний зүрхийг шилжүүлэн суулгажээ

Нас барсан хүний зүрхийг шилжүүлэн суулгажээАвстралийн 57 настай нэгэн эмэгтэйд өөд болсон хүний цохилохоо больсон зүрхийг авч шилжүүлэн суулгасан нь амжилттай болжээ.
 
Энэхүү шинэ алхам, шинэ технологи олон хүний амийг аврах замыг нээж байгаа аж. Зогсчихсон зүрхийг авч өвчтөнд шилжүүлэн суулгасан анхны тохиолдол нь энэ болж байна. Зүрх шилжүүлэн суулгах мэс засалд хувьсгал хийлээ хэмээн эрдэмтэн, судлаачид онцолж байна. Зүрхний дутагдал өвчнөөр шаналж байсан 57 настай Мишель Грибилас хэмээх эмэгтэй ийнхүү дахин амьдарч, эрүүл саруул инээмсэглэх болов.
 
"Би одоо өөр хүн болсноо мэдэрч байна. 40-тэй юм шиг л санагдаж байна” хэмээн Мишель ярилаа. Өнөөдөр дэлхий дээр тархи нь үхэжсэн хүний зүрхийг авч шилжүүлэн суулгах мэс засалд ашигладаг билээ. Зүрхийг авахдаа хөлдөөж, эд эс нь гэмтэхээс сэргийлдэг ажээ.
 
Зууны мэдээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler