| |
Найзууд: Аглуу, Бооёо хоёрын тухай 10 баримт
2.Тэд зөвхөн "Найзууд" тоглолтоо хийгээд салах уу гэсэн асуулт гарч байгаа. Тэд цаашдаа нөхөрлөлийн хугацаагаа 50 жил хүртэл хамт уран бүтээлээ хийсээр байх болно гэж ам гарсан.
3.Х-ТҮЦ продакшн үүсгэн байгуулагдаад 20 жилийн ойтойгоо энэ жил золгож байгаа. Гурав дахь үеийн уран бүтээлчдээ өлгийдөн авч байгаа арвин намтартай хамт олон. Аглуу хамтлагтаа өдөр шөнөгүй ажилласан он цагууддаа түр зогсолт хийж найз Бооёо дээрээ очоод байна.
4."Шинэ үе" продакшн 1999 онд үүсгэн байгуулагдсан. Энэ жил 17 жилийнхээ ойтой золгож байна.
5. Бооёогийн хувьд хүнд гарз хохирлыг сүүлийн жилүүдэд амссан. 2015 оны нэгдүгээр сард Өвөрмонголд тоглолтоо дуусган буцаж явах үеэр хамтлагийн гишүүн Т.Билгүүн авто машины ослоор нас барав. Талийгаач Т.Билгүүнийг Бооёогийн хойчийг залгамжлах авьяаслаг гэж үнэлдэг байв.
6. Мөн оны есдүгээр сард хамтлагийн гишүүн Р.Алтансүх таалал төгссөн. Үүнээс жилийн өмнө хамтлагийн гол эмэгтэй жүжигчин Г.Ундармаа "Шинэ үе"-ийг орхиод байв. Хамтлагийн гишүүн Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар бие биеэ түлсэн хэрэг 2014 онд болж нэг дор гурван сайн жүжигчнээ алдаад байлаа.
7. Аглууг үнэхээр хүн чанартай, нөхөрлөлдөө үнэнч гэж ярих болов. Найзынхаа ганцаардаж хүч сулдаж байгаа энэ үед түшиж тулсан нь тэгж магтуулах шалтгаан. Нөхөрлөл эхэлсэндээ биш найзлаж яваад яаж дууссан даа гэдэг үнэн үг.
8. Аглуу зургаан хүүхэдтэй өөрийнх нь тодорхойлсноор баян аав. Бооёо 4 хүүхэдтэй мөн өнөр бүлийн тэргүүн.
9.Тэд хоёул хошин урлагийн салбараас төрсөн хөрөнгө чинээтэй чадварлаг жүжигчид.
10. Бооёо 2012 онд МУГЖ цолоор энгэрээ мялаасан. Аглуу 2011 онд МУГЖ цол хүртсэн.