|
Видео

Шинэ мэдээ

Суудлаасаа буух магадлалтай сайд нарын нэр тодорчээ

 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр оройн 21.00 цагаас МҮОНТ-ийн шууд эфирээр ард түмэндээ хандан үг хэллээ. Тэрбээр шинэчлэлийн гэх Засгийн газрынхаа хоёр жилийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар танилцуулж, үр дүнтэй ажилласан хэмээн дүгнэв. Түүнчлэн энэ үеэр "Шинэчлэлийн Засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд Засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг миний бие удахгүй эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы эхээр санаачлан оруулж шийдвэрлүүлнэ гэдгээ өнөөдөр зарлаж байна. Засгийн газрын танхимын сэлгээнд зарим сайдуудын асуудлаас гадна Засгийн газрын бүтцийн асуудлыг хамтад нь оруулж шийдвэрлэх болно” хэмээн мэдэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler