| |
Видео
Шинэ мэдээ
Боксчин Б.Түвшинбат эхний ялалтаа авлаа
Ширэн бээлийтнүүдээ хошуучлан анхны тулаанаа хийсэн ОУХМ Б.Түвшинбат Аргентины тамирчинг ялж эхний даваагаа давлаа. Зуны XXXI олимпийн наадамд Монголын 43 тамирчин, тэр дунд дөрвөн ширэн бээлийтэн бий. Манай хүн эхний хоёр тойрогт илт давуу ялалт байгуулж, хожлоо. Риогийн рингний эхний даваа энэ байлаа.
Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальтай Б.Түвшинбат хоёр дахь олимптоо хүч сорьж буй нь энэ.