|
Видео

Шинэ мэдээ

Их дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй

Их дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй

 

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь болон тус яамны удирдлагууд өнөөдөр сургууль, цэцэрлэгийн бүртгэл, их дээд сургуулийн сургалтын төлбөрийн талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь "2016-2017 оны хичээлийн жилд БСШУСЯ-ны зүгээс их дээд сургуулийн төлбөрийг өнгөрсөн жилийнхээс нэмэхгүй байх зорилт тавьж байгаа” гэдгийг онцоллоо.Тэрээр "Их дээд сургуулийн зарим удирдлагууд болон манай яамны холбогдох албаны хүмүүс ярилцаж байгаад энэ хичээлийн жилд төлбөр нэмэхгүй байх бодлого баримтлахаар болсон. Энэ хүрээнд төрийн өмчийн их дээд сургуулийн удирдлагуудад албан тоот хүргүүлж, зөвлөмж чиглэл өгсөн. Ихэнх сургуулийн удирдлагуудтай биечлэн уулзсан. Хувийн их дээд сургуулиудын холбооны удирдлагуудтай уулзсан.Тэд ч сургалтын төлбөрөө нэмэхгүй байх тохиролцоонд хүрсэн.Бид мөнгөний ханшны уналт, иргэдийн орлогын түвшин, эдийн засгийн хямрал зэргийг харгалзан үзэж энэ удаад сургалтын төлбөрийг нэмэхгүй байх бодлого баримталж байна” гэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler