|
Видео

Шинэ мэдээ

Иргэний үнэмлэхээ гээсэн бол НҮНТ-д захиалах боломжтой болжээ

Иргэний үнэмлэхээ гээсэн бол НҮНТ-д захиалах боломжтой болжээ

 

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбаруудаас иргэд  нийслэлийн нутгийн Захиргааны байгууллагуудын 316, Засгийн газрын харъяа, Яам болон агентлагуудын 77 үйлчилгээг нэг дороос авах боломжтой.

 

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 3 салбарт Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас гадаад паспорт захиалах, иргэний цахим үнэмлэх захиалах зэрэг үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас мэдээлж байгаагаар нийслэлийн иргэд үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг нь алдагдуулсан иргэний цахим үнэмлэхээ Дүнжингарав, Мишээл, Драгон төвүүдэд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд захиалах боломжтой болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler