| |
Видео
Шинэ мэдээ
Эхнэрээ хардаж, аминд нь хүрсэн ноцтой хэрэг гарлаа
Эхнэрээ хардаж аминд хүрсэн онц ноцтой хэрэг гарчээ. Энэ амралын өдөр буюу долоодугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад хүн хутгалуулсан байна гэх дуудлага иржээ.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очин шалгахад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Жаргалантын ... гудамжинд оршин суух 44 настай П гэх эрэгтэй эхнэр О-г цээжин тус газарт нь нэг удаа хутгалж, амийг нь хөнөөсөн байжээ.
Сэжигтэн П хэргийг үйлдэхдээ согтуу байсан бөгөөд хардалтын улмаас ийнхүү эхнэрийнхээ аминд хүрсэн аж.
Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.
эх срувалж: http://eagle.mn/r/14187