| |
Зун цаг ирлээ, арьсаа цагааруулах шилдэг аргууд
Tа бүхэнд гэрийн нөхцөлд гар доорх материалaa ашиглан арьсаа хэрхэн цайруулах талаар энгийн зөвөлгөөг хүргэе.
•Цайны халбага нимбэгний шүүсийг өргөст хэмхийн шүүстэй хольж, хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арчина.
• Гүзээлзгэнийг няцалж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 15 минут бигнүүр тавина.
• Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж, арьсаа арчвал цайхын зэрэгцээ зөөлөрч булбарай болно.
• Улаан лууванг үрж жижиглээд, нэг хоолны халбага ургамлын тос нэмж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 20 минут бигнүүр тавина. Энэ нь сэвхийг бүдгэрүүлж, нөсөө толбыг арилгах шидтэй.
• Нэг хоолны халбага цөцгий, нимбэгний шүүс, нэг цайны халбага гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалтай бэлдмэлээр нүүрээ арчина.
• Иссэн таргаар маск тавих.
Эдгээр зөвлөгөөг долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл таны арьс дорхноо цайх бөгөөд арьсаа хэт хуурайшихаас хамгаалахын тулд өнжөөд нэг удаа тэжээлийн тосоор массаж хийх хэрэгтэй. Мөн сард нэг удаа нүүрээ содтой юм уу, нимбэгтэй усаар утаж заншаарай.