|
Видео

Шинэ мэдээ

Маподүфү - Хятадын үндэсний хоол

Маподүфү - Хятадын үндэсний хоол

 

Орц:

Дүфү 200 гр, үхрийн татсан мах 100 гр, ногоон сонгино 15 гр Амтлагч: морин шошны зуурмаг 4 цайны халбага, исгэлэн хар шош, шар буурцгийн сүмс, татсан цагаан гаа тус бүр 2 цайны халбага, нунтаг халуун чинжүү 0,5 гр, хуажуу буюу ярам 1,5 гр, давс 1 гр, элсэн чихэр 5 гр, цардуулын уусмал 1/2 цайны халбага, тахианы шөл 10 хоолны халбага, ургамлын тос 5 хоолны халбага.

1. Дүфүгээ 2 см хэмжээтэй шоо дөрвөлжин хэрчинэ. Усанд цөөн хэдэн минут чанаад гаргаж хүйтэн усанд сойно.

2. Хайруулын тавгандаа тосоо хийж халаана. Татсан үхрийн махаа шаргал өнгөтэй болтол нь шарна. Дээр морин шошны зуурмагаа хийж үргэлжлүүлэн шарна.

3. Үхрийн махан дээрээ исгэлэн хар шош, цагаан гаа, нунтаг халуун чинжүүгээ хийж маханд амт ортол шарна. Үүний дараа дүфү, тахианы шөлөө нэмж зөөлөн галаар хэсэгхэн зуур буцалгана. Дээр нь шар буурцгийн сүмс, ногоон сонгино, элсэн чихэр, давсаа нэмнэ.

4. Өтгөрүүлэхийн тулд цардуулын уусмалаа хийнэ. Хуажуугаа дээгүүр нь цацаад хоол бэлэн болно.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler