Өдөр тутам оройн хоолондоо ямар хоол хийх вэ хэмээн эргэлздэг эзэгтэй нартаа бас нэгэн оройн хоолны амтат жорыг хүргэж байна.
-
1
Үхрийн махыг /хонины мах байж болно/ махны машинаар татна. Эсвэл бэлэн татсан мах хэрэглэж болно.
-
2
Талхны үйрмэгийг сүүнд хийж дэвтээнэ.
-
3
Ингээд сонгино, сармис, лууван, шар, улаан, ногоон өнгийн чинжүүг жижиглэн хэрчинэ. Эсвэл ногоо үрэгчээр үрээрэй. Ингээд хайруулын тавганд 3 хоолны халбага оливын тос хийж халаагаад дээрх бүх ногоогоо 6-8 минут хуурах бөгөөд сонгино шаргал өнгөтэй болоод ирнэ.Үүний дараа гоньд болон томатны сүмсийг хийж ногоогоо сайтар хутгаад галаас гаргаж хөргөөрэй.
-
4
Ингээд амтлаж хуурсан ногоо, татсан мах, үрж жижиглэсэн сыр /хийхгүй байж болно/ , талхны үйрмэгийг /талхны үйрмэгийг дэвтээсэн сүүнээс шүүж аваарай/ нэгтгэж хийгээрэй. Өндгийг хагалаад сайтар миксэрдээд маханд хийж амтлаж болно.
-
5
Ингээд давс, хар перц, орегано, розмарин зэргээр амтлаад гараараа базаж сайтар хутгаж холиорой.
-
6
Хүсвэл өндгийг чанаад хальслаад махан дотроо бүхлээр нь хийж болно. Ингэхийн тулд гялгар тор дэлгэж дээр нь амталсан махаа дөрвөлжин хэлбэртэйгээр жигд тарааж голд нь чанасан өндгийг цувруулан байршуулна. Ингээд торыг захаас нь эхлэн орооход өндөг махны дунд хэсэгт орох болно.
-
7
Өндгийг дангаар нь хийхээс гадна өөрийн хүссэн нэмэлт хүнсээр хачирлаж амтлаарай. Жишээ нь вандуй их сайхан амт оруулдаг.
-
8
Мөн гахайн мах, ногоог бүхлээр нь хийж ороож болно. Энэ бол таны сонголт.
-
9
Эсвэл мах шарах хайруулын сав ёроолтой гонзгой, дөрвөлжин хэлбэртэй бол бүр ч хялбар болно. Эхлээд татсан махнаас талыг нь хийж дүүргээд чанасан өндгөө байршуулна.
-
10
Өндөгний дээрээс үлдсэн татсан махыг хийгээд гараараа сайтар чигжиж дараарай.
-
11
Амталсан махыг зурган дээрх шиг хэдбэрт оруулна. Ингэснээр шарах шүүгээнд болгох явцад мах түүхийрэхгүй.
-
12
Ингээд бор сахар, гич, кетчупыг аяганд сайтар холиод махыг гаднаас нь бүрж амтлана. Эсвэл bbQ сүмс болон өөрийн дуртай ямар ч сүмсээр амтлаж болно шүү. Махыг наалдуулахгүй байлгах үүднээс доор нь тугалган цаас тавиад 175С хэмд урьдчилан халаасан шарах шүүгээнд хийж 45 минут шарна.
-
13
Үүний дараа шарах шүүгээнээс гаргаад гадна талыг нь сүмсээр дахин амтлаад шарах шүүгээнд буцааж хийгээд 15 минут шарна. Ингээд нийт 1цаг шарна гэсэн үг.
-
14
Хоол маань бэлэн боллоо. Хоол сонирхогчиддоо зориулж дахин нэг өвөрмөц амттай жорыг хүргэе.
-
15
Давс, хар перц, улаан перц, гоньд, розмарин, нунтаг сармис буюу чеснок, нунтагласан хуурай сонгино зэргийг нэгтгэж сайтар холино. Өөрийн хүссэн амтлагчаар орлуулж хийж болно шүү.
-
16
Эсвэл дээрх амтлагчуудаас гадна өндөг хар мөөг болон бага зэрэг тахианы махыг ч хийж амтлаж болдог.
-
17
Ингээд талхны үйрмэг, амтлагчуудаа маханд хийж сайтар хольж хутгаарай. Гараараа базаж холибол сайн.
-
18
Гонзгой дөрвөлжин хэлбэртэй саванд урт нимгэн хэрчсэн гахайн махыг зурган дээрхийн дагуу хийнэ.
-
19
Дээрээс нь амталсан махаа хийнэ. Махан дунд чанасан өндгийг ч хийж болно.
-
20
-
21
Хөндлөнгөөр нь бас ороогоорой. Ингээд 175С хэмд 1 цаг орчим шарна.
-
22
Хүссэн хачраараа хачирлаад сайхан хооллоорой.
1000jor.mn сайтаас авав