|
Видео

Шинэ мэдээ

"ӨВГӨРСӨН АРДЧИЛАЛ"-ЫГ ӨӨНТӨГЛӨХИЙН ШАЛТГААН

"ӨВГӨРСӨН АРДЧИЛАЛ"-ЫГ ӨӨНТӨГЛӨХИЙН ШАЛТГААНОдоогоос 25 жилийн өмнө ардчиллын төлөө тэмцэж, өлсгөлөн зарлаж, үхэх сэхэхээ үзэлцэж явсан ах нараа дүү нар нь алд дэлэм хүндэлдэг гэх... Харин ингэж хүндэлсний хариуд ах нар дүү нар руугаа нулимдаг, дэлбэ "амбаарддаг” ийм зарчим Ардчилсан нам дотор шургалсаар удаж байна. Улс төрийн нам байтугай тогтоол ус ч шинэчлэгдэж, сэлбэгдэж байдаг жамтай. Өнөөдөр намын толгойд суугаа "эрхэм ах” нарын авир хэрээс хэтэрч байгааг ний нуугүй хэлэх нь зөв биз ээ. Таалсан нэгнээ өөд нь татаж, таалаагүй нэгнээ доош хийх нь ардчилсан нийгмийн мөн чанар уу? Намаа шинэчилье гээд зүтгэж байгаа залуусаа дэмжихийн оронд хавчиж, хяхаж байгаа нь ардчилсан нийгмийн мөн чанар уу? Ардчиллыг залуучууд хүн бүрийн эрх чөлөө гэж ойлгож байна, өнөөдөр. Гэтэл "өвгөрсөн ардчилал"-ынхны бодол тэс өөр юм. Тэд Монгол Улсыг ардчилалд замчилсан болохоор ардчиллыг өөрийн өмч мэт ойлгоно. Буруу л санаж байна даа... Монголын ард түмэн та нарын ард байгаагүй яах байсан бол гэдгээ сайн бодоорой, "буурал ардчилагчдаа"...

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler