| |
Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нарыг эргүүлэн татах уу
Гэвч Л.Эрдэнэчимэг гишүүн "Х.Бат-Ялалтад 50 сая төгрөгийг зээл хэлбэрээр өгсөн” гэх тайлбар хийсэн бол УИХ-ын гишүүн Г.Уянга "Эмэгтэй нэр дэвшигчдийг хооронд нь хагаралдуулахын тулд эрчүүд бохир улс төр хийж байна. Гар утсаа алдсан учраас цагдаад хандсан” гэдэг тайлбар хийгээд байгаа.
Хэрэг явдлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа нэр дэвшигч Т.Алтаншагай мэдэгдсэн. Тиймээс дуулианд нэр холбогдсон нэр дэвшигчдийг "Тэр нь буруутай, энэ нь зөв үйлдэл хийсэн. Бүгд эргүүлэн татах болзлоо хангалаа” хэмээн тодорхойлох нь эрт байна. Учир нь Сонгуулийн тухай хуульд заасан заалтаар нэр дэвшигчийг эргүүлэн татах асуудал зөвхөн шүүхийн шийдвэрийг үндэслэж гарах юм. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч Т.Алтаншагай, Х.Бат-Ялалт нарын мэдээлэл нь үнэн үү, худал уу гэдгийг хууль хяналтын байгууллага шалгана. Хэрвээ тэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нарыг гүтгэсэн бол өөрсдөө асуудалд орж, буруудах юм.