|
Видео

Шинэ мэдээ

Т.Алтаншагай: Г.Уянга утсаа алдаагүй, Н.Учралд зарсан гэх баттай бус мэдээлэл байгаа

Т.Алтаншагай: Г.Уянга утсаа алдаагүй, Н.Учралд зарсан гэх баттай бус мэдээлэл байгаа

 

УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Т.Алтаншагай УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд архидан, согтуурхаж байгаа бичлэгийг олон нийтэд хүргэснээр олон нийтийн дургүйцлийг хүргэх болов. Хэрвээ Т.Алтаншагай биш байсан бол өөр хэн нэгэн Л.Эрдэнэчимэгийн бичлэгийг тараах л байсан.

 

 

Сонгууль, улс төр гэдэг ийм л хатуу тоглоомтой. Харин ч энэ бичлэг тараагдсанаар Л.Эрдэнэчимэг ямар хүн бэ гэдэг нь танигдаж байна. Өөрөө албан тасалгаанд тамхи татахыг хориглосон хууль санаачилж, батлуулж, үүнийгээ ч сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж яваа атлаа төрийн ордонд ёс бус юм яриад л согтуурхаж байсныг нь тус бичлэг илчиллээ шүү дээ. Үүний төлөө Л.Эрдэнэчимэгийг "эмэгтэй хүн” гэдэг талаас нь өмгөөлж, Т.Алтаншагайг эр хүн гэдэг талаас нь буруутгаж байх шиг байна.

 

"Т.Алтаншагай биш бол өөр хэн нэгэн тараах л байсан” гэдгийг дахин хэлье. Энд хэн тараасан нь чухал биш. Хэн ямар зорилгоор ийм бичлэг хийж, өдийг хүртэл хадгалсан бэ гэдэг л асуудал. Өөрөөр хэлбэл тухайн үед хамт архидаж байсан эмэгтэй болох УИХ-ын гишүүн Г.Уянгын утсанд уг бичлэг хадгалагдан үлджээ. Улмаар өнөөг хүртэл хадгалагдаж байгаа Л.Эрдэнэчимэгтэй нэг тойрогт өрсөлдөх Н.Учралын гарт орсон байгаа юм. Маш өндөр төлбөрөөр худалдсан ч байж болзошгүй мэдээлэл бий.

 

Тэгэхээр жудаггүй хүн чинь Т.Алтаншагай бус харин цугтаа архидаж байсан, одоо болохоор утсаа хулгайд алдчихсан гээд мэлзээд байгаа УИХ-ын гишүүн Г.Уянга болж таарч байх шив. Гэхдээ "Г.Уянгыг өнөөдөр муулъя” гэсэн зүйл энд огт байхгүй. Өчигдөр өглөө Л.Эрдэнэчимэгийг хараан зүхэж байсан хүмүүс орой нь Т.Алтаншагайг үзэн ядагчид болсон байсан. Битгий ийм хамхуул шиг бай л даа. Ийм хувирамтгай, хийсэгнүүр байдлыг тань улс төрчид ашиглаж, өөрсөддөө ашигтай байдлыг бий болгож, өрсөлдөгчдөө намнаж байна.

 

Үүнийг ухаарч, улс төрчдийг эрүүл шударга өрсөлдөхийг шаардах эрх бидэнд бий шүү дээ.  Ингээд нэг өдрийн дотор баатраас дайсан болж хувираад буй УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрогт нэр дэвшигч Т.Алтаншагайгийн мэдэгдлийг хүргэе. Үүний дараа хэн ч баатар, хэн нь дайсан бэ гэдгийг уншигч та оюун санаандаа тунгаах буй зай.

1465962698_13393913_1557015294595447_7933808383106572088_n

 

Эх сурвалж:Undesten. mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler