|
Видео

Шинэ мэдээ

С.Баярыг АТГ-аас шалгаагүй гэв

УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой асуудлаар АТГ-т мэдүүлэг өгсөн талаараа өчигдөр өөрийн цахим хуудсаар мэдэгдсэн. Тэрбээр "АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой мэдээллийг шалгаж эхэлснийг мэдэгдээд надаас тодруулга авлаа. Миний бие golomt.org байгууллагаас ирүүлсэн дараагийн нэмэлт баримтыг гаргаж өглөө” хэмээн бичсэн байсан билээ.


Тэгвэл АТГ-аас С.Баярыг шалгаагүй гэж мэдэгдлээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс болон Хяналт шалгалтын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд бүгд С.Баярыг шалгаагүй гэсэн тайлбарыг хийж байна. Мөн тэд Г.Уянга гишүүнийг яагаад тэгэж бичсэнийг мэдэхгүй гэв. Харин Г. Уянга гишүүн энэ талаар тайлбар хийхээс татгалзаж байгаа юм.  Тэгэхээр Г.Уянга болоод АТГ-ын хоёрын хэн нь худал яриад байна гэдэг асуудал олны анхаарлыг татаад байна.

Г.Уянга гишүүний хувьд С.Баярыг анхны эхнэр болон охид, одоогийн найз охинынхоо нэр дээр Америкт тансаг хаусууд авч өгсөн. Цаашлаад энэ нь мөнгө угаасан хэрэгтэй холбогдож магадгүй гэсэн зүйлийг тодорхой баримтуудын хамтаар дэлгэсэн билээ.


Харин С.Баяр "Надад долоон байшин байхгүй. Нэр төрд халдсан хэргээр цагдаагийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн. Цаашлаад "Дахин энэ асуудлаар оролдвол би зүгээр байхгүй шүү. Одоо Оюутолгойтой холбоотой асуудлыг шалгуулж нэг мөр болгоно” гэсэн утга бүхий зүйлийг ярьсан билээ.


Мөн С.Баяр УИХ-ын гишүүн Г.Уянгыг нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгсөн талаар зарим эх сурвалжууд дурдаж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler