| |
Видео
Шинэ мэдээ
С.Баяр холбогдох АНУ дахь хауснуудын мэдээллийг АТГ-аас шалгаж эхэлжээ
УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баярын АНУ дахь 7 байшин гэх
асуудлын талаар мэдээлэл хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа
билээ. Улмаар С.Баярын зүгээс хэвлэлээр дамжуулан мэдэгдэл хийж эл
мэдээллийг няцаагаад буй. Тэгвэл Г.Уянга гишүүний дэлгэсэн мэдээллийн
мөрөөр АТГ шалгалт явуулж эхэлсэн байна. Энэ талаар Г.Уянга дөнгөж
саяхан фэйсбүүк хуудастаа "Өчигдөр өглөө АТГ-аас ирж Ерөнхий сайд асан
С.Баяртай холбоотой мэдээллийг шалгаж эхэлснийг мэдэгдээд надаас
тодруулга авлаа. Миний бие golomt.org байгууллагаас ирүүлсэн дараагийн
нэмэлт баримтыг гаргаж өглөө” хэмээн мэдээлжээ.