| |
Видео
Шинэ мэдээ
С.Баярын талаар ноцтой баримт дэлгэлээ
Ерөнхий
сайд асан С.Баярын АНУ-д худалдаж авсан орон сууцнуудын талаарх
мэдээллийг УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр олон нийтэд ил болголоо. Тус
мэдээллийг golomt.org сайтаас УИХ-ын гишүүн Г.Уянгад ирүүлсэн байна.
Тэрээр "энэ мэдээллийг олон нийтэд ил болгоосой гэж надад явуулсан байх.
Надаас өөр улс төр судлаач н.Ганхуяг зэрэг олон хүнд энэ мэдээллийг
явуулсан байна. Энэ мэдээлэл Оюутолгойн гэрээтэй холбоотой байж
болзошгүй гэж үзэж байгаа учраас олон нийтэд мэдээллээ” гэсэн юм.
С.Баяр АНУ-д өөрийн анхны эхнэр болон охидуудынхаа нэр дээр өндөр зэрэглэлийн долоон орон сууц худалдан авч түүнийгээ хэсэг хугацааны дарааа эргүүлэн заржээ. Түүнчлэн бэлэглэлийн гэрээний дагуу орон сууц бэлэглэж хууль бус мөнгө угаасан хэмээн үзэж байгаа аж.Орон сууцнуудын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэнэ.
Ж.ГАНАА