|
Видео

Шинэ мэдээ

Ч.Хашчулуун: Шийдвэр гаргах түвшинд М.Оюунчимэг шиг ЭЗ-ийн өндөр мэдлэгтэй хүн ажиллах нь чухал

	 Ч.Хашчулуун: Шийдвэр гаргах түвшинд М.Оюунчимэг шиг ЭЗ-ийн өндөр мэдлэгтэй хүн ажиллах нь чухал

 

М.Оюунчимэгийг Монголын эдийн засаг, бизнесийн асуудлыг хамгийн сайн мэддэг сэтгүүлчийн нэг гэж боддог.

 

 

 
 "ММ” агентлагт байхдаа түүний бэлтгэсэн тойм, нэвтрүүлэг байнга мэдээлэл сайтай, аль болох шинэ мэдээ оруулсан, орос, англи бусад эх сурвалжуудыг ашигласан, дээрээс нь бодитой тоон дээр суурилсан, судалгаа мэдээлэл ихтэй байсан. Энэ маш чухал чадвар юм.
 Эдийн засаг хүнд тайлбарлахад тийм ч амар зүйл биш. Төсвийн, мөнгөний, сангийн бодлого, гадаад орчин, гадаадын хөрөнгө оруулалт, ханш, үнийн хэлбэлзэл гэхчлэн бүх асуудлыг мэргэжлийн түвшинд ойлгоно гэдэг яггүй асуудал. Зөвхөн ойлгох биш мэргэжлийн түвшинд ард түмэнд, олон нийтэд ойлгомжтой хүргэнэ гэдэг бас амаргүй ажил.
 Түүний хувьд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байхдаа Засгийн газрын мэдээллийг хүмүүст хүргэх, бодлогын асуудал гаргах, дэвшүүлэх, хэлэлцүүлэгт ямар нэгэн байдлаар татаж оруулах, шийдвэр гаргахад нь тус болох олон ажлыг намд хийсэн. Ер нь бол эдийн засгийн бодлого яаж боловсруулах, юунд анхаарах, яаж шийдэх вэ гэдэгт олон нийтийн оролцоо чухал. Гэхдээ тэр оролцоо мэдээлэлгүй байж болохгүй. Энэ мэдээллийг үнэн зөв хүргэнэ гэдэг асар том бодлогын дэмжлэг, хөшүүрэг байгаа юм. Үүнд М.Оюунчимэгийг төр засаг сайн ашиглах хэрэгтэй.
 Ер нь улстөрч хүний хувьд байдлыг бодитой ойлгох, сонгогчидтой тэр байдлыг хамт тунгаах, олон талаас хэлэлцэх эх үүсвэрийг судлах, шийдвэр гаргахдаа хүмүүст ойлгомжтой хэлбэрт оруулах ийм зүйл их чухал. Энэ чадварууд мэргэжлийн ажлаа олон жил хийсний дүнд М.Оюунчимэгт суусан. Хэрвээ сонгогдох юм бол өөрийнх нь ажилд, олон нийтийн ажилд, шийдвэр гаргахад их тус дөхөм болно.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн сэтгүүлч мэргэжилтэй хүн цөөхөн байгаа. Сэтгүүлч хүн болж буй үйл явдлыг олон нийтэд таниулах, ойлгуулах чухал байр суурийг нийгэмд эзэлдэг. Энэ чанараараа төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд мэргэжлийн сэтгүүлч оролцоно гэдэг маш чухал учраас нэр дэвшсэнд нь баяртай байна. Нөгөө талаасаа зөвхөн нэр дэвших бус ялалтад хүрч, дараа нь шийдвэр гаргалтад мэргэжлийн зүгээс оролцоосой гэж бодож байна.
М.Оюунчимэг сэтгүүлч Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргын ажлыг тасралтгүй дөрвөн жил хийсэн. Зөвхөн сэтгүүлзүйн талаас биш төрийн бодлогыг боловсруулах, олон нийтэд таниулах сурталчлахад ажилласан. Төрийн бодлого гэдэг хүн болгонд ямар нэг үр дагавар авчирдаг, их хүчтэй нөлөөлдөг процесс. Үүнийг олон нийтэд ойлгомжтой тайлбарлах, хүргэх асуудал маш чухал. Яагаад ийм шийдвэр гарч байгаа юм, юунаас болж ийм шийдвэр гарав, энэ бодлого, шийдвэр дараа нь ард иргэдэд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг бүгдийг ойлгож, судалж ангилаад, хамгийн чухал зүйлийг гаргах ийм үүрэгтэй ажил. Энэ ажлыг олон жил хариуцлагатай, сайн хийсэн гэж үздэг. Хүмүүс санаж байгаа бол тэр үе Монголын эдийн засгийн хамгийн өндөр өсөлттэй, хамгийн их хөрөнгө оруулалттай, ажлын байр өссөн үе. 100 мянган ажлын байр бий болсон гэдэг тооцоо байдаг. Дээр нь экспорт үлэмж хэмжээгээр нэмэгдсэн эдийн засгийн хөгжлийн их эрчимтэй үе байсан. Энэ эрчим дунд янз бүрийн олон процесс бий болно. Зарим нь эерэг, зарим нь сөрөг байна. Үүнийг ойлгох, дээрээс нь хүмүүст тайлбарлах, хүргэх, зөв талаас нь тунгаан шинжилгээ хийх бүх ажлыг тэр чадварлаг хийсэн. Энэ үедээ төрийн ажлын нарийн ширийн зүйлийг нэлээн сайн судалж, мэдэж авсан нь ойлгомжтой байдаг.
Чадалтай, чадварлаг энэ хүнийг дэмжихийг 64-р тойргийн сонгогч та бүхэндээ уриалж байна.
ЭХ СУРВАЛЖ:
УИХ-ын 64-р тойрогт нэр дэвшигч Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ-ийн сонгуулийн штаб.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler