| |
Видео
Шинэ мэдээ
М. Оюунчимэг тойргийнхоо иргэд, сонгогчдын хамтаар сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ
УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүргийн 64 дүгээр тойрогт нэр дэвшсэн Мөнхөөгийн Оюунчимэг 6 дугаар сарын 11-ны өглөөний 07,00 цагт тойргийнхоо иргэд, сонгогчдын хамтаар сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийж, сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ.
Нэр дэвшигч Мөнхөөгийн Оюунчимэг хувиараа жижиг бизнес эрхлэгч иргэд болон тойргийн иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсон, ярилцаж байна.
Тойргийн иргэд сонгогчид сурталчилгааны материал авах, нэр дэвшигчтэй уулзах хүсэлт гаргах бол хороодын намын үүрээр дамжин холбогдох, эсвэл хороодод байрлаж буй штабын байрны ухуулагч нараар дамжуулан холбогдох боломжтой.
УИХ-ын 64 дүгээр тойрог нь Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороог хамардаг юм.
Н.Ган