| |
ХУД-ын иргэд УИХ-ын гишүүн Лу.Болд, Ц.Оюунгэрэл нараас сонгуулийн амлалтаа биелүүлэхийг шаардав
УИХ-ын гишүүн Лу.Болд ХУД-ын иргэдтэй ХААИС-ын хурлын танхимд 2015 оны 04 дүгээр сарын 5-ны өдөр ням гаригт уулзалт хийсэн байна. Лу.Болд нь ХУД-ын иргэдийн санал дэмжлэгийг 2 удаагийн сонгуулиар авч УИХ-ын гишүүнээр 8 жил сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд анх удаа сонгогч иргэдийн хүсэлтээр энэ уулзалтыг хийжээ.
Тус хуралд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл сонгуулиар амлаж байсан амлалтаа нэгэнт биелүүлж чадаагүй болохоор иргэдтэй уулзахаас зайлсхийж уулүалтанд ирээгүй гэнэ.
Дүүргийн иргэдээс эрхэм гишүүдэд дараах шаардлагуудыг тавьсан байна.
1. Сүүлийн 8 жил их хуралд сонгогдохдоо амласан сонгуулийн амлалтаа биелүүлэхийг шаардсан байна.
2. Мөн стандартын шаардлага хангахгүй хичээллэх боломжгүй гэсэн дүгнэлт гараад 4 жил болж байгаа 32-р сургуулийн байрны асуудлыг шийдэх.
3. ХУД-ын иргэдэд газар эзэмшүүлэх амлалтын хариуг шаардсан байна.
Иргэд УИх-ын гишүүн Лу.Болдыг амлалтаа биелүүлэхийг шаардаж уриа лоозун барьж, түүний тайлан мэдээллийг сонсохгүй хүсэхгүй, бараг л уулзалтаас хөөн явуулсан ажээ.
undesten