|
Видео

Шинэ мэдээ

Сонгуулийн чимээнээр МАРТСАН ОЙ нь сэргэсэн АН

Сонгуулийн чимээнээр МАРТСАН ОЙ нь сэргэсэн АН

 

Сонгууль мандтугай! Ард түмэн ийн хашгирах нь холгүй болоод байх шиг. Гэхдээ үнэн юм сонгуулийн шоунаас ард түмэн залхсан, улстөрчдийн увайгүй худал үгэнд дөжирчээ.

 

Өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын ээлжит бус хурлыг зохион байгуулж ард түмэндээ хайртай гэдгээ баталлаа. Баталлаа гэж дээ санал худалдаж авах гэсэн өрөвдөлтэй СОНГУУЛИЙН АРГА.

 

Ингэхдээ Монгол Ардын Намын засаглалын үед иргэдэд тараасан 1072 ширхэг хувьцааг эргэн санаж талыг нь бэлэн мөнгөөр худалдаж авах тухай мэдээлэл хийсэн юм. Ингэхдээ 1072 ширхэг хувьцааны 300 мянган төгрөгтэй дүйцэх дүнг нь төр худалдан авч 700 мянган төгрөгтэй тэнцэх хувьцааг иргэнд үлдээнэ гэнэ.

 

Учир нь энэ хурлын гол асуудал нь араа соёо нь зэвэнд идэгдээд нам гацсан Тавантолгойн 1072 хувьцаа-ны хөдөлгүүрийн зэвийг арилгаж, хөдөлгөөнд оруулах байлаа.

 

Мөн түүнчлэн тэтгэвэр нэмэх боломжгүй мөнгө байхгүй хэмээн гидийж улласан засгийн газрын гэнэтийн шийдвэр тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тогтоолын төслийг ёстой л гэрлийн хурдаар баталчихсан. Уг нь эрх баригч АН ард иргэдээ халамжаар цатгахгүй хэмээн газар шааж хойш гэдийсэн дүр төрхтэй дөрвөн жилийг илээсэн юмсан. Гэнэт ард түмэндээ төрийн хайр хишгээс хувь хүртээх тухай бодож толгойгоо гашилгаж эхэлсэн шалтгаан өнөөх л СОНГУУЛЬ.

 

Гэтэл анх засгийн эрхэнд гарахдаа амлаж байсан бүх зүйлээ умартаж зөөлөн сандал, ордоны цонхоор шагайж "амьдрал сайхан харагдана аа” хэмээн дуу аялаж зогссон. Бодлоосоо ухарч иргэддээ хайр зарлан хандив өгөх болсон шалтгаан өнөөх л СОНГУУЛЬ.

 

Ер нь жил болгон сонгууль болоод байвал улстөрчид маань амалснаа мартахгүй санах ойтой улстөр МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ БАЙХ.

 

 

Эх сурвалж: Fact.mn

Ч.Мөнхбат


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler