![]() |
Видео
Шинэ мэдээ
500 гаруй хадны зургийн цогцолбор байгааг олж тогтоожээ
Хадны зургийг манай улсад 1920 оноос судалж эхэлсэн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 500 гаруй хадны зургийн цогцолбор байгааг олж тогтоосон ч жилээс жилд энэ тоо улам нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид хэлж байна.
Хамгийн сүүлд гэхэд түүхийн хүрээлэнгийн хэсэг судлаач Булган, Төв аймгийн нутгаас шинэ хадны цогцолборуудыг нээн илрүүлсэн. Цаашид эдгээр түүхэн дурсгалт хадны зургуудыг хайрлан хамгаалахад орон нутгийн иргэдийн өөрсдийн оролцоо чухал байна гэдгийг "Түүхийн хүрээлэн”-гийн захирал С.Чулуун ярилаа.
Манай улс 2011 онд Баян-Өлгий аймагт орших дөрвөн хадны цогцолбор газрыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Одоо ч эдгээр газартай ижил дүр дүрслэлтэй, утга санааны хувьд баялаг олон тооны хадны зургийн цогцолбор олдсоор байна. Тиймээс цаашид манай эрдэмтэн, судлаачид тэдгээр цогцолборыг ЮНЕСКО-д бүртгэлтэй болгох үүднээс олон судалгаа шинжилгээний ажлыг гадны орнуудын эрдэмтэдтэй хамтран хийхээр төлөвлөж байна.
