|
Видео

Шинэ мэдээ

ЮНЕСКО-ийн биет өвд бүртгэгдэх учиртай газруудыг шинэчилэн гаргаж байна

ЮНЕСКО-ийн биет өвд бүртгэгдэх учиртай газруудыг шинэчилэн гаргаж байна

Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас эхлэн өнөөг хүртэл дэлхийн соёлын хосгүй гайхамшигт өвийг хадгалж байгаа онцгой газар хэмээн тамаглагдсан гурван газар манай улсад байдаг. Үүнд Увс нуурын ай сав, Орхоны хөндийн дурсгалт газар, Алтайн хадны сүгэ зургын цогцолбор газрыг дэлхийн өвийн хороо хүн төрөлхтөний түгээмэл хосгүй гайхамшигт биет өвөөр бүртгэж аваад байгаа.  Цаана нь дэлхийн соёлын биет өвөөр бүртгэгдэх шаардлагатай байгаа олон гайхамшигтай газар манай улсад байдаг. Одоогоор дэлхийн соёлын биет бус өвөөр морин хуур, уртын дуу, хөөмий, монгол наадам, монгол гэр бүртгэгдсэн харин яаралтай хамгаалагдах шаардлагатай биет бус өвөөр бие биеэлгээ, тууль, туурь, лимбэний битүү амьсгаа монгол уран бичиг ороод байна.

Байгаль, түүх, өв бүхий газрын урьдчилсан жагсаалтыг улс орон бүр гаргаж тэндээс дэлхийн өвд оруулах танилцуулгаа ЮНЕСКО-руу илгээдэг. Харин тухайн жагсаалт 10 жил тутамд шинэчлэгддэг байна харин манай орны хувьд 16 жилийн өмнө гаргасан жагсаалтаас гурав нь дэлхийн биет өвөөр бүртгэгдсэн дэлхийн өвийн монголын  урьдчилсан жагсаалтыг  шиэнчилж ЮНЕСКО-руу явуулахаар гадны шинжээчдэд танилцуулж байна. Шинэ жагсаалтад талын эзэнт гүрэн, хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор газрууд нэмэгдэж, үлэг гүрвэлийн орд газрууд орж байна. 

м.Номин 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler