| |
Видео
Шинэ мэдээ
сэтгүүлч Л.Болормаа агсны нийтлэлүүд baabar.mn-д одоо хэрэггүй болсон бололтой
Baabar.mn гэж сайт Монголын уншигчдын санах ойг ёстой нөгөө загасных шиг 5-хан секунд байдаг гэж боддог бололтой юм. Амиа алдсан шалтгаан нь одоог хүртэл тодорхой болоогүй байгаа сэтгүүлч, нийтлэлч Л.Болормаагийн өчнөөн олон жилийн хөдөлмөр, өв болсон оюуны бүтээлүүдийг бүгдийг нь, бүр Л.Болормаа гэсэн нийтлэлчийн мэдээллийг хүртэл baabar.mn сайтаасаа аваад хаячихсан байх юм. Өөд болсон нийтлэлчдийн мэдээллийг арчаад алга болгочихдог юм болов уу гэж бодоод Г.Дашрэнцэн агсан, Ж.Гангаа агсны мэдээллүүдийг харахад уг нь байж л байх юм. Лунтангийн Болормаа сэтгүүлчийн нийтлэл, бүтээлүүд харин baabar.mn-д одоо хэрэггүй болсон бололтой юм.
Л.Болормаа эрхлэгчийг Mongolian Mining Journal сэтгүүлээ гаргаснаас хэдэн сарын дараа baabar.mn гэж сайт анх байгуулагдаж байсныг санаж байна. Тэр үед baabar.mn-ээс Л.Болормаа эрхлэгчтэй холбогдож, нийтлэлээ өгч байгаач гэсэн саналыг албан ёсоор тавиад, "Монголын шилдэг нийтлэлчдийн клуб, Нийтлэлч Лунтангийн Болормаа” гэсэн бичигтэй, нэрийн хуудас шиг зүйл өөрсдөө хийж авчирж өгөөд л гүйгээд байсныг нь тод санаж байна даа.
Нийтлэлүүд нь baabar.mn-д асуудал үүсгээд байсан юм бол, ядаж эмгэнэлийг нь үлдээчихэж болоогүй л юм байх даа.
Э.БОЛОРХАЖИД