|
Видео

Шинэ мэдээ

Сэтгүүлч Л.Болормаа дагзны ясны хугаралтаас, цус харваж амиа алджээ

Сэтгүүлч Лунтангийн Болормаа 2015 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө амь насаа алдсанаас хойш гурван сар гаруй хугацаа өнгөрлөө. Түүний гэр бүл, ойр дотныхон, хамт ажиллагсад, найз нөхөд, сэтгүүл зүйн салбарынхан болон олон нийт түүний амь насаа алдсан шалтгааныг хууль, хяналтын байгууллага хэрхэн илрүүлэхийг анхааралтай ажиглан, хүлээсээр байна.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр "дагзны ясны хугаралтаас болж хүчтэй доргилт үүссэн нь цус харваж, шууд үхэлд хүргэсэн” гэж тогтоосон бөгөөд цагдаагийн байгууллагаас уг дүгнэлтийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Сэтгүүлч Л.Болормаа нь нэр хүнд бүхий эрэн сурвалжлах сэтгүүлч байсан. Тэрээр эдийн засаг, уул уурхайн сэдвээр нийтэлдэг "Mongolian Mining Journal” сэтгүүлийг үүсгэн байгуулж, эрхлэгчээр нь ажиллаж байв. Мөн сэтгүүлчдийг давтан сургах, эдийн засаг, уул уурхайн сэдвээр мэргэшин бичихэд нь дэмжлэг үзүүлдэг "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагыг ажиллуулдаг байв.

Сэтгүүлч Л.Болормаа харамсалтайгаар амиа алдсанд бид гүнээ харамсаж, түүний гэр бүл, найз нөхөд, ойр дотныхон, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлэхийн сацуу хууль, хяналтын байгууллага түүний амиа алдсан хэргийг сэтгүүл зүйн үйл ажиллагаатай нь холбоотой эсэхийг тогтоон, үнэн зөв, шуурхай мөрдөн шалгаж, гэмт этгээдийг илрүүлэн, тэдэнд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно хэмээн найдаж байна.

Глоб Интернэшнл Төв

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл

Хэвлэл мэдээллийн зөвлөл

Медиа консул клуб

Байгаль орчин, эрүүл мэнд төв

Баяншарга ТББ

Казах эмэгтэйчүүдийн "Арулар" холбоо

ЛГБТ төв

Митчелл сан

Монголын Эмнести Интернэшнл

Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо

МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ

Оюу Толгойн хяналт ТББ

ССС-Нийгэмлэг

Сэтгэлзүйн мэдрэмж ТББ

Төр иргэн түншлэл ТББ

Үндсэн уртраг ТББ

Хил хязгааргүй алхам ТББ

Хил хязгааргүй гол мөрөн ТББ

Хууль, хүний эрх төв

Хүйсийн тэгш эрхийн төв

Хүний эрх хөгжил төв

Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler