| |
Харцагуудын хамгаалалт хана мэт байлаа
Үндэсний аваргын төлөөх цувралын 3 дахь тоглолт өчигдөр спортын төв ордонд боллоо. 1:1-ээр тэнцээд байсан тоглолтын эхний үед Хүлэгүүд тун сайн эхлэл хийж Б.Билгүүн болон Н.Золжаргал нарын довтолгоо амжилттай болж байснаар 26:22-оор Хүлэгүүд илүүрхсэн.
Харин 2 үед Харцага багийн алсын зайн шидэлтүүд байндаа тусаж тэр дундаа багийн хамгаалан тоглогч Райн Кесиковскийгийн 2 дараалан шидэлт багтаа сэргэлт авчирч эхний хагас 47:39-өөр Харцага баг илүүрхэн завсарласан юм.
Улмаар 3-р үед тэнцэж өндөрлөсөн 2 багийн тоглолт 4-р үеийн эцсийн секунд хүртэл өрнөж тоглолтын тооны харьцаа 99-97 байхад Хүлэгүүд багийн ахлагч ОУХМ Б.Билгүүн 2 торгуулийн шидэлтээ алдаж улмаар 100-97-н харьцаатай Альянс Тех Харцага баг үндэсний аваргын цувралыг 2:1-ээр тэргүүлж эхэллээ.
Энэ өдөр 2 баг аль аль нь самбараас бөмбөг авалт тэнцүү байсан бол бөмбөг алдалтыг Хүлэгүүд 26 удаа Харцага баг 22 удаа хийсэн юм.
Мөн Харцага багаа Карл Блейр ээлжит удаагаа багаа тэргүүлэн 30 оноо 11 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэсэн бол Райн Кесиковский 22 оноо 8 самбар, ОУХМ Б.Одбаяр 17 оноо 14 самбар, Тийнг Акол 14 оноог тус тус авсан. Харин хожигдол хүлээсэн Хүлэгүүд багаас багийн ахлагч ОУХМ Б.Билгүүн 34 оноо 9 самбараас бөмбөг авалт, Корбин 22 оноо 10 оночвтой дамжуулалт, Н.Золжаргал 17 оноо, Харрис 17 оноо авлаа. Үндэсний аваргын цувралын 4 дэх тоглолт Лхагва гарагийн 19 цагаас Спортын төв ордонд болно.