|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдрийн зурхай /2016.04.19/

 Өнөөдрийн зурхай /2016.04.19/

 

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 19. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 13. Ангараг гараг. Харцага одтой, зургаан цагаан  мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 6 цаг 01 минутад мандан, 19 цаг 46 минутад жаргана.

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тариалангийн хур буух улирал 23 цаг 43 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Та өөрийн дотоод дуу хоолойг сонсож, таны сэтгэл чухам юу хүсээд байгааг олж мэдэхийг хичээ. Зураг зурах, бичих, дуулах зэрэг энгийн үйлдлүүд таны бүтээлч чадварыг тань нэмэгдүүлэх болно. Бясалгал хийж мөргөл үйлдэх нь таны оюун санааг сэргээж тайтгаруулах болно. Ажил дээрх өөрчлөлт таны гэр бүлийн амьдралд нөлөөлөхгүй тул та сонголт хийхээс бүү ай. Өөрийн зүрх сэтгэлээ сайтар сонс.


Үхэр (4/20-5/20)

Таатай үйл явдлууд тохиолдож таныг аз жаргалтай бүтээлч байхад нөлөөлнө. Хэдийгээр өчигдрөөс хойш бизнесийн асуудлаа хойшлуулаад байсан ч гайхалтай боломжууд гарч ирэх болно. Таны сайхан төрх дур булаам байдал бусдын сэтгэлийг татах болно. Бизнесийн харилцаа тогтоох нь ирээдүйд ашигтай байх болно. Өөрийгөө сэргээхийг хүсвэл найзуудтайгаа ярьж зөвлөлд. Тэд танд хэрэгтэй зөвлөгөөг өгөх болно.


Хамтатгах (5/21-6/21)

Таныг удирдагч гарагын нөлөөгөөр таны харилцааны чадвар маш өндөр болох болно. Хилийн чанадад аялахаар төлөвлөж байсан төлөвлөгөө биелэх бөгөөд гадаад хүмүүстэй ярилцаж, тэднээс хэрэгтэй зүйлээ асууж мэд. Санаа зовохоо больж, юу хүснэ түүнийгээ л хий. Хэрвээ өөртөө анхаарал тавьж чадвал санхүүгийн асуудлаа зохицуулж чадна. Гэр бүл болохоор төлөвлөж байсан бол сайхан мэдээ сонсоно. Эрүүл мэндийн асуудлаа даван туулахын тулд хоолны дэглэм барихад гэмгүй.


 Мэлхий  (6/22-7/22)   

Сэтгэлийн шарх авчирна. Байгууллага, пүүсүүдийн хоорондын харьцааг намжаах үйлсэд татагдан орно. Гэдэсний хурц халдвар тусах, архаг өвчин сэдрэх магадлалтай байна. Дотоод сэтгэлээ бясалгах, сүм хийдэд очиход өлзийтэй. Өнөөдөр та санхүүгийн тал дээр туйлын азтай байх бололтой. Амьдралын эрч хүч буурч эхэлнэ. Өөрийн туган доор янз бүрийн улсуудыг нэгтгэхийг хичээх нь хамт олонд сөргөлдөөн үүсгэж магадгүй ба хувийн амьдралд сөрөг өөрчлөлт авчирч магадгүй.


Арслан (7/23-8/22)   

Найз нөхөд, хамт ажиллагсад, удирдлагатайгаа нэлээд таагүй харьцаатай байна. Байнга дотроо бухимдаж үе үе эргэн тойрныхонтойгоо хэрүүл маргаан хийнэ. Та харьцах хүмүүсээ зөв сонгож бай. Учир нь таны утга учиргүй санаанууд ба ухаангүй мэт ажиллах эрч хүч зарим нэгнийг нь залхаана. Зарим хүмүүсийн хувьд чимээгүй, нам гүм орчин таалагдана. Интернетээс сонголтуудыг харах нь өөрийн хайж байгаа зүйлээ олоход нэмэртэй.


Охин (8/23-9/22)    

Энэ өдрийн үйл явдал өмнө сарын гэр бүл дэх зөрчилдөөнтэй хандлагыг үргэлжлүүлэх болно. Анхаарлыг шийдэмгий үйлдэлтэй хослуулах зөрчилдөөнт өдөр. Үдээс өмнө болзошгүй азгүйдлээс болж зарим асуудлуудыг шийдэхийг хойш нь тавих хэрэг гарна. Ажлын амжилт нь зөвхөн санагдсан төдий байж болох юм. Дархлаа муудах, үрэвсэлт өвчин тусах магадлалтай байна. Таны эрхлэх ажил сонирхолгүй, уйтгартай байна.


Жинлүүр (9/23-10/22)   

Гэрлэн бүрхүүл, зорилгодоо хүрэх чадвар, дур булаам байдал тань нэмэгдэнэ. Од эрхсийн нөлөөгөөр эрүүл мэнд эсвэл ойр дотнынхонтойгоо муудаж болзошгүй. Ажилтанд хүрэх эрмэлзэл ба ойр дотнынхондоо тавих шаардлага сэтгэл тавгүйтүүлнэ. Эсвэл хянах аргагүй сэтгэл хөдлөлд автана. Олон нийтийн газруудаар бүү яв. Бусдын ятгалгад бүү авт. Өдрийг гэртээ байж, тайван өнгөрөөхийг хичээ.


Хилэнц (10/23-11/21)   

Энэ өдөр үл ойлголцох байдал, салалт хагацлыг авчирна. Дотоод сэтгэлээ тогтворжуулж, зөн совиндоо итгэж зөвхөн урагшаа тэмүүл. Хөдөлгөөний тулгуур эрхтэн гэмтэж, нуруу үе мөчний өвчин хүндрэх бололтой. Энэ ордныхны нэр хүнд гэнэт унаж болзошгүй байна. Санхүүгийн алдагдал, томоохон зардалд хүргэнэ.


Нум (11/22-12/21)   

Энэ өдөр түргэн өөрчлөгдөх чадвар шаардана. Олон хүмүүс хэд хэдэн төсөл дээр амжилттай ажиллаж чадна. Сайн шалгагдсан мэдээллийг үндэслэн ажлаа явуул. Тодорхойгүй цаг үеийг тодруулахаас бүү эмээ. Мөн бичиг баримтын жинхэнэ эсэх, түншүүдийнхээ санхүүгийн байдал, үйл ажиллагаа явуулах эрхийг шалгахаас бүү ай. Таны амьдралыг үндсээр нь өөрчлөх мэдээ хүлээж авна. Ихэнх нь хүнд шийдвэр гаргана. Гэхдээ энэ нь буруу шийдвэр байх болно.


Матар (12/22-1/19)   

Албадмал зардлууд гарах, өр зээлээ төлөх магадлалтай. Санхүүгийн бэрх асуудлуудаар урьд төлөвлөсөн төлөвлөгөөгөө сайтар мөрд. Бодлогогүй түрэмгий алхмаас зайлсхий. Нисэх хүчин электрониктой холбоотой төслүүдэд мөнгөө бүү оруул. Энэ төсөлд таныг азгүйтэл отож байна. Гэнэтийн сонирхолтой шинэ санал авна. Өнөөдөр эртний найзтайгаа эсвэл эсрэг хүйстэнтэйгээ уулзахад таатай мөн алга болсон зүйлээ олно. Магадгүй гэр бүл дэх асуудлаа шийдвэрлэнэ.


Хумх (1/20-2/18)   

Нийгмийн ба ажлын асуудал эрч хүч шаардана. Зардал гаргана. Амжилт олохын тулд бүх бололцоогоо дайчил. Урлагийн хүрээнд болон удирдлагын ажил үүрэг гүйцэтгэхэд амжилт гаргана. Энэ өдөр та шинэ уулзалт, санаандгүй шинэ танилтай болох боломжуудаар дүүрэн байх болно.


Загас (2/19-3/20)

Од эрхсийн байрлал таныг тэвчээргүй, хэт биеэ даасан байдалтай болгоно. Энэ нь гэр бүлийн, ажил хэргийн, хайр дурлалын харьцаанд хүндрэл учруулна. Хүүхдүүд, залуу хамаатнуудтайгаа харьцахад төвөгтэй байна. Хэрвээ та юу ч болж байсан өөрийнхөөрөө зүтгэхээр шийдсэн бол бусад хүмүүсийн шаардлага санаа бодолд анхаарлаа хандуул. Та санаа муутнуудын харгис тохуурхлын бай болж болзошгүй. Эсвэл хөндлөнгийн нөлөөнд орж магадгүй. Өөрийн сэтгэл санааны байдалд анхаарлаа төвлөрүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler