|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдрийн зурхай /2016.01.19/

 Өнөөдрийн зурхай /2016.01.19/

 

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 19. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 10. Ангараг гараг.  Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, Долоон улаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр. Өдрийн барилдлагаАрвидах. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. 

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Хайр дурлалаа илчлэх, хамтран амьдрахад тохиромжтой өдөр. Гэр бүлийн харьцаагаа хамгаалж элдэв хэрүүл хов живээс болгоомжил. Ажлын ачаалал болон гэр бүлийн хямралаас болж бие муудна. Та зөвхөн өөрийн хүчинд итгэж, удаан бодсон санаагаа хэрэгжүүлээд үз. Таны амьдралд орж ирсэн шинэ танилууд нь танд хуучин биш, шинэ санааг нээж, зорилтуудыг авчирна. Эрүүл мэндтэй холбоотой асуудлууд гарч ирж мэднэ. Ганцаараа гарах, ажилдаа осол гэмтлээс сэргийл.


Үхэр (4/20-5/20)

Энэ орныхны ер бусын өвөрмөц санаа бодлууд, уран бүтээлийн амжилт олон нийтийн хүртээл болж нэр алдартай болно. Хэвшсэн ажлуудыг хойш нь тавь. Тэд гол ажил хэрэгт саад болж байна. Нэр хүндээ бэхжүүлэх боломжийг ашигла. Ингэхдээ мөрөөдөлд авталгүй боломжоо бодитоор үнэл. Өөрийн дуртай зүйлийг хийх цаг зав гарахгүй байсан бол түүнийгээ амжуулах мөчийг эрж ол. Уран сайхны, аль эсвэл гүн ухааны төрлийн ном зохиол унших, сонгодог хөгжим сонсох нь танд хэрэгтэй.


Хамтатгах (5/21-6/21)

Энэ өдөр цаг хугацаа таны амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэх бөгөөд үдээс өмнө реклам сурталчилгааны үйл ажиллагаа явуулах нь тохиромжтой байна. Таны гэрт эсвэл албан тасалгаанд ирсэн зочид баяртай мэдээ дуулгаж танд аз авчирна. Найз нөхдийн болон алс холын сайн санаатнуудын тусламжаас бүү татгалз тэд ямар нэгэн санаа өвөрлөөгүй гэдэгт итгэ. Хэрвээ та таатай цаг үе, чухал агшиныг алдахгүй ашиглаж чадвал аз таныг ивээх болно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Албан тушаал ахих болон мэргэжлийн өсөлтөд xэрүүл маргаан зөрчилд хүргэх дуртай таны зан байдал ноцтой саад болно. Өөрийн хүрээллээ хэт төгс төгөлдөр хэмээн бүү бодож бай. Таныг зохих ёсоор нь үнэлж чаддаггүй ихэрхүү бардам амиа хичээсэн хүмүүс таны зам дээр саад болж болзошгүйд бэлэн бай. Энэ өдөр хангалттай ярвигтай, хэцүү байна. Төлөвлөгөөгөө өөрчлөсний улмаас өөрт нэмэлт үүрэг үүрнэ. Бусдын алдааг засах, зөрчилдөж буй талуудыг эвлэрүүлэгч дүрд тоглох хэрэг гарна. Өнөөдөр бүх ажил тань хувь хүний хоорондын харилцаанаас шалтгаална гэдгийг мартаж болохгүй.


Арслан (7/23-8/22)   

Удирдагч энэ ордныхонд таатай өдөр тохионо. Хөдөлмөрч шаргуу чанарынхаа хүчээр албан тушаал хурдан ахих, хамт олныхоо итгэлийг дааж амжилтанд хүрэхэд ойрхон байна. Зорьсон хэрэг бүтэлгүйтэх магадлалтай. Учир начир нь олдохгүй үймээн бужигнаан, хөнгөмсөг байдал, үүргээ ухамсарлан биелүүлэхгүй байх зэрэг нь ирээдүйд танд маш их хор хохирлыг авчирахыг од гаригсын зүгээс анхааруулж байна. Сандарч яарснаас үүдэж гэмтэл бэртэл авах нигууртай тул сэрэмжлэх хэрэгтэй. Хүнд махан хоол идэх, согтууруулах төрлийн ундаанаас холхон явах нь өлзийтэй.


Охин (8/23-9/22)    

Бүтээлч нөөц бололцоогоо нээх, өөрийгөө хайр дурлалд зориулах өдөр. Төгсгөлийн шатандаа яваа бүх ажлаа дуусга. Дуртай ажил сонирходог зүйлээ хийх нь танд тааламжтай байх болно. Удахгүй та удаан хүлээсэн таныг ойлгодог хүнтэй уулзах магадлалтай.


Жинлүүр (9/23-10/22)   

Уран бүтээлийн ажилд ээлтэй өдөр. Аливаа ажил хэрэгт бүтээлчээр хандах нь өдөр тутмын санаа зовоосон асуудлуудаас хөндийрүүлж, хувийн таагүй асуудлуудыг мартагнуулна. Хэрэв та хөнгөн хуумгай асуудлаас өөрийгөө холхон байлгаж чадвал сэтгэл ханамж таашаал авч өөртөө итгэх итгэлтэй болно. Хүүхдүүдийн амжилт олон хүмүүсийг баярлуулах болно. Гэхдээ энэ амжилтандаа эрдэж бардаж байгаад инээдтэй байдалд орж болзошгүй байна.


Хилэнц (10/23-11/21)   

Сонирхлын зөрчил үүсч, хэрүүл маргаан ажил дээр гарч магадгүй. Хэрвээ та биеэ барьж маргааныг ажил хэрэгч урсгалд оруулбал харилцан ашигтай амжилтанд хүрнэ. Худалдаа арилжаа, томилолт, санхүүгийн гэрээ хэлэлцээр, шинэ ажил хүлээн авахад таатай өдөр. Сугалаа хожих магадлалтай. Хувийн амьдрал тань амжилт олно. Ихэнх бүсгүйчүүд хайсан хүнээ олох бөгөөд түүндээ сэтгэл санаа тайван тогтуун байна.


Нум (11/22-12/21)   

Сүүлийн үеийн хичээл зүтгэлээ өвчин зовлонгүй байхын төлөө ашиглах хэрэгтэй ба өдөр тутмын нэг хэвийн ажил тань амжилтад хүрэх цаг болсон. Шинэ өглөөг амин дэм нь таарсан өглөөний хоолоор эхэлж, элсэн чихрийн агууламжаа багасгах хэрэгтэй ба өглөө болгон дасгал хийж байвал эрүүл байж чадна. Гэр бүлийнхээ гишүүдтэйгээ дотносоход илүү амархан болж, гэрийн тань ажил төрөл бага багаар цэгцэрч эхэлнэ.


Матар (12/22-1/19)   

Хичээл сургууль оюун санааны ба оюун ухааны хөгжилд таатай өдөр. Эмэгтэй энэ ордныхны хувьд хайр дурлалтай учрах бөгөөд энэ нь удаан хугацаанд үргэлжлэх болно. Гэхдээ хэт их чармайх мөн зарим нэг хөнгөн байдал тань нулимс, урам хугаралтаар дуусгавар болно. Харин эрэгтэйчүүд өөртөө итгэлгүй байдал давамгайлж, зөрүүд зангаа бусдад гаргах болно. Энэ нь тийм их хол явахгүй.


Хумх (1/20-2/18)   

Ажлын шаардлагаар төрийн байгууллагатай харьцах харьцаанд бага зэрэг таагүй зүйл тохионо. Өөрт тохирохгүй зүйлийг олон дахин хийж байхаар өөрт тохирох зүйлийг л хий. Хэрвээ таны сэтгэл хөдлөл хэт их байгаа мэт санагдвал хүмүүстэй дотно яриа өрнүүлэх хэрэггүй. Тэд чиний асуудалд огтхон ч тус болохгүй гэдгийг сана. Та нэгэн зэрэг хэт олон зүйл хийх гэж хичээлгүй өөрт хамгийн сайн тохирно гэж үзсэн зүйлээ л хий. Төлөвлөж байснаас чинь өөр асуудал үүсч болзошгүй бөгөөд зүгээр л тайван бай. Бүгдийг шийдэх гэсний хэрэггүй эцсийн эцэст та ч гэсэн эгэл жирийн хүн шүү дээ.


Загас (2/19-3/20)

Үйл явдлаар дүүрэн идэвхтэй өдөр болно. Тэд шийдэмгий зоригтой байж бусдад идэвхтэй нөлөөлж чадна. Өөрийн дур булаам байдлаа ашиглан шаардлагатай хэлхээ холбоог бий болгон мэдээлэл олж авна. ёс суртахууны зарчмаа хамгаалах, дотоод эрх чөлөө гэсэн уриан дор өнөөдрийг өнгөрөөх төлөвтэй. Авьяас чадвараа бусдад харуулах боломж тохионо. Мөн ажил хэрэгч, багаар ажиллах чадвараа дайчлах хэрэгтэй. Бүгдийг харж сонсож өөрийн биеэр дүгнэж цэгнэ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler