|
Видео

Шинэ мэдээ

Цагдаагийн газраас ил далд газруудыг камержуулж эхлэв

Сүүлийн үед хулгайн гэмт хэрэг ихээр гарч, өдөрт гэхэд хулгайн хэрэг 50 дээш цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Албан байгууллага аж ахуйн нэгж, төрийн болон хувийн байгууллагууд харуул хамгаалалттай, камертэй хэрнээ хулгайн хэрэгт өртөж эд зүйлсээ алдах тохиолдол гарсаар байна.

Тиймээс цагдаагийн байгууллагаас бүх газруудыг ил, далд камержуулах ажил зохион байгуулж эхэлжээ. Тухайлбал, өнгөрсөн ням гаригийн өглөө Худалдаа хөгжлийн банк руу ах дүү хоёр баг өмсч, буу барьж мөнгө дээрэмдсэн хэрэг гарсан билээ.

Сэжигтэн этгээдүүд Эрдэнэтийн харьяат ч нийслэлд оршин суудаг эрхэлсэн тодорхой ажилгүй хоёр байсан. Тиймээс цагдаагийн байгууллагаас ийм ахархан бодолд хөтлөгдөн, үлдсэн насаа шоронд өнгөрөөх тэнэг үйлдэл бүү хийгээсэй гэж залуустаа сэрэмжүүлж байна.

О.Сайхан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler