| |
Видео
Шинэ мэдээ
Цагдаагийн байранд амиа хорложээ
Малын хулгайн хэргээр шалгагдаж байсан иргэн Төв аймгийн харьяат иргэн тус аймгийн цагдаагийн байранд амиа хорложээ.
Эл хэрэг өчигдөр өглөө үйлдэгдсэн бөгөөд Төв аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст сэжигтнийг шалгаж байсан байна.
ЦЕГ-ын дотоод аюулгүй байдал, хяналт шалгалтын албанаас уг хэрэг дээр бүрэлдэхүүн ажиллахаар явсан бөгөөд хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтыг эхлүүлээд байгаа аж.