|
Видео

Шинэ мэдээ

Машины цонх хагалж, эд зүйл хулгайлдаг этгээдүүд үйлдэл дээрээ баригдлаа

Машины цонх хагалж, эд зүйл хулгайлдаг этгээдүүд үйлдэл дээрээ баригдлаа
Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нутаг дэвсгэр, "ӨНӨР” хотхоны ойролцоо сэжиг бүхий хоёр залуу шөнийн цагаар явж байна гэсэн иргэний мэдээллийн дагуу шалгахад Сүхбаатар дүүргийн 13-р хороонд оршин суух эрхэлсэн ажилгүй 18 настай Р бусадтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлджээ.  Эдгээр залуус орон сууцны гадаах зогсоолд байрлуулсан дөрвөн машины цонхыг хагалж, эд зүйлс болон машин доторх бусад зүйлсийг хулгайлж байгаад газар дээрээ баригдсан байна.

Иргэд та бүхэн таны амьдардаг байр сууц, албан байгууллагын ойролцоо сэжигтэй этгээдүүд явж байвал яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдвэл бусдын эд зүйлсийг хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Түүнчлэн иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлж, цагдаагийн байгууллагатай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажилладаг иргэддээ цагдаагийн байгууллагаас талархал илэрхийлж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.