|
Видео

Шинэ мэдээ

Энэ өдөр дэлхийн түүхэнд

 

1853 оны арван­нэгдүгээр сарын 23-нд Лондон хотноо биологич Чарлз Дарвины бичсэн, хүн төрөлхтний үүслийн тухай ойлголтыг бүрэн эвдэж дуулиан тарьсан хувьслын онолын тухай ном худалдаанд гарчээ.  Үүнээс хэд хоногийн өмнө сонин хэвлэлээр хүн төрөлхтөн Адам, Ева хоёроос бус сармагчнаас үүссэнийг нотолсон ном гарах гэж буй тухай мэдээлснээс үүдэн тухайн үед маш олон хувиар хэвлэгдсэн тэрхүү ном гарсан өдрөө дууссан байна. Урьд өмнө уран зохиолын бус ном уншигчдын сонирхлыг ийм ихээр татан бестселлер болж байсан тохиолдол үгүй гэдэг.

Зохиогчийнхоо санхүүгийн байдлыг чамгүй бэхжүүлсэн энэ бүтээл амьд байгалийн хувьслын анхны онолыг дэлгэн орчин үеийн биологийн шинжлэх ухааны үндэс болсон билээ.

МЭӨ 1170 он: Эрт­ний Грекийн зарим эх сурвалжид тэмдэглэснээр энэ өдөр эртний Египетэд нэгэн пирамидыг барьж байсан боолууд хөдөлмөрийн нөхцлийг дээшлүүлж, цалин хөлс нэмэхийг шаардан ажилдаа гараагүй байна. Энэ нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн анхны ажил хаялт ажээ.

912 он: Их Карлын дараа ариун Ромын эзэнт гүрнийг сэргээсэн герман хаан I Оттон төржээ. Тэрээр өмнөд Герман, хойд Итали, славуудын нутаг, Европыг сандаргаж байсан нүүдэлчин омгуудыг захиргаандаа оруулж нэгтгэсэн бөгөөд 962 онд Ром хотноо XII Иоанн хамба лам түүнийг эзэн хаанаар өргөмжилсөн билээ.  

1914 он: Дэлхийн I дайны Бескидын ойролцоо монгол цустай Оросын генерал Л.Корниловын удирдсан цэрэг эрэлхгээр тулалдан Австрийн армийн 1200 цэргийг олзолжээ.

1949 он: ЗХУ, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоож, БНХАУ-ын дарга Мао Зе Дун Москвад хоёр сарын турш саатжээ.

1958 он: Жүжигчин Рональд Рейган өөрийн эхнэр Нэнсигийн хамт "Ерөнхийлөгчид зориулсан цацагт хяруул” жүжигт тоглохдоо АНУ-ын Ерөнхийлөгчийн дүрийг бүтээжээ. Олон жилийн дараа, 1980 онд тэрээр АНУ-ын Бүгд найрамдах намаас нэр дэвшин тус улсын 40 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

1985 он: БНСУ, хожим ОХУ-ын нэрийн өмнөөс өрсөлдөн шорт-трекийн төрөлд өвлийн Олимпийн зургаан удаагийн аварга болсон Ан Хён Су буюу Виктор Ан төржээ. Тэрээр БНСУ-ын иргэн байхдаа 2006 оны Турины олимпод гурван алт, нэг хүрэл медаль хүртэж байсан бол найман жилийн дараа нэр, иргэншлээ сольж 2014 оны Сочигийн олимпод мөн гурван алт, нэг хүрэл медалийн эзэн болж чадсан билээ.

1991 он: Рок хөгжмийн домогт "Queen” хамтлагийн дуучин Фредди Меркюри энэ өдөр ДОХ-оор өвчилснөө нотлоод дараа өдөр нь өөд болжээ.

1992 он: Үзэгчдийг өдөөн хатгасан үйлдлүүдээрээ алдартай Америкийн поп дуучин, жүжигчин Майли Сайрус төржээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler