|
Видео

Шинэ мэдээ

“Physical: Asia” шоуны продюсер Монгол Улсын оролцоог онцолжээ

“Physical: Asia” шоуны продюсер Монгол Улсын оролцоог онцолжээ

 

Азийн найман улсын ширүүн өрсөлдөөнийг харуулсан “Physical: Asia” шоу дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Одоогоор шоуны тал нь цацагдаад байгаа бөгөөд Америк, Итали зэрэг оронд шинэ хувилбарууд гарах төлөвлөгөөтэй байгаа юм. Тус шоу англи хэл дээрх бус цуврал контентуудын дэлхийн жагсаалтын гуравт эрэмбэлэгдсэн амжилт гаргаад буй.
Шоуны продюсер Жан Ху Ги Deadline-д өгсөн ярилцлагадаа шоуг эхлүүлэх болсон анхны санаа, мөн яагаад ирээдүйд Бразилийг оролцуулахыг хүсэж байгаа, Монголын оролцоо ямар байсан талаар ярьжээ.
Түүний хэлснээр “Physical: Asia” шоунд тохирох оролцогчдыг сонгоход олон улсын хэмжээнд ажилладаг агентлагууд болон багийнхан тусалж, холбож өгсөн байна. Харин Монгол Улсын оролцоо үүнээс арай өөр байдлаар шийдэгдсэн гэж тэрээр ярьжээ.
“Энэ сонголт бусдаасаа жаахан онцгой байсан. Нэг, хоёрдугаар улирал дууссаны дараа бид олон хүнтэй уулзаж, хамтран ажиллах талаар ярилцсан. Тэр дунд Монголын Засгийн газрын төлөөлөгчид ч багтаж байсан. Тэдний зүгээс ‘15 монгол, 15 солонгос тамирчин өрсөлддөг, Солонгосын эсрэг Монгол’ гэсэн хэлбэрийн тэмцээн хийвэл сонирхолтой байна байх” гэж санал болгосон. Надад энэ санаа сонирхолтой санагдсан ч гэсэн илүү олон орныг хамарсан Азийн хувилбар хийвэл үүнээс ч илүү сонирхолтой болох байх гэж хариулж байлаа. “Physical: Asia”-г бүтээх албан ёсны шийдвэр гарсны дараа Монголын тал сайн өрсөлдөгч болж чадах тамирчдыг санал болгож, тусалсан” хэмээн ярьжээ.
Тэрээр Ази хүмүүс жижиг, сул биетэй гэх хандлагыг эвдэхийг хүссэн бөгөөд баг бүрийг тухайн улсын “уламжлалт спортын домог” тамирчнаар төв болгож, дараа нь тэнцвэртэй бүтэцтэй баг бүрдүүлэхийг зорьсон гэв.
undefined
“Physical: World” рүү тэмүүлэх зорилго
Шоуны продюсерийн “Physical: 100”-г хийх болсон зорилго нь эцэстээ дэлхийн хувилбар буюу “Physical: World”-ийг бүтээх байжээ. Тэрээр энэ талаараа “Бид шоуны уриаг ‘арьс өнгө, хүйс, хил хязгаарыг давах’ гэж тодорхойлсон. Тиймээс анхнаасаа л дэлхий рүү тэлэх зорилготой байсан” хэмээн ярьжээ. “Physical: World”-ийг шууд хийхийн оронд эхлээд хөрш Азийн орнуудаар эхэлсэн нь “Physical: Asia”-г бүтээх санаа болжээ.
Мөн сонирхуулахад “Physical: Asia” шоу нь найман улс нэг дор оролцож буй анхны хувилбар тул орчуулагчдын томоохон баг шаардлагатай болсон гэнэ. Дор хаяж найман орчуулагч талбай дээр, мөн тус бүрийн багт 4–5 орчуулагч тусалж байсан аж. Мөн зураг авалтын талбайд ойрхон эмнэлэг байснаас гадна гурван түргэн тусламжийн машин, 10 гаруй эмч байнга ажиллаж байжээ.
Жан Ху Ги ирээдүйд Бразил болон Африкийн бүсийн хувилбаруудыг хийхийг хүсэж байгаа гэнэ. “Бразилийн фанатууд хамгийн их хүсэлт илгээдэг. Тэд спортод дуртай, хүчирхэг үндэстэн. Бас Африкт хувилбар хийхийг хүсэж байгаа” гэжээ.
https://itoim.mn/a/2025/11/10/about-us/zci?9da3afefd0863cd2df33d10de8dd0d54

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler