|
Видео

Шинэ мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв

 

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар өнөөдөр Төрийн ордны гадаа жагсаж байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал, бодлыг нь сонслоо.

Ирэх оны төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрах зардал, тэтгэмжийг нэмэгдүүлэхгүй үлдээсэн нь нийгмийн бусад төлөөллөөс дорд үзсэн хандлага хэмээн бухимдаж байгаагаа жагсагчид илэрхийлсэн юм. Хэнийг ч ялгаварлах ёсгүй, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэсэн байр суурийг баримтлахаа Улсын Их Хурлын гишүүд мэдэгдлээ.

Тухайлбал Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг жижиг зүйл мэтээр ойлгож, бусад асуудлыг чухалчилж эрэмбэлэн төсөвлөдөг учраас өнөөдөр манай нийгэмд бүхэл бүтэн орхигдсон бүлэг үүсээд байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал, хүсэлтийг дэмжиж, ажиллана гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, парламент хүнээ бодсон шийдвэр гаргах шаардлагатай тулгарсан. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал маш хүнд байна. Тэтгэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн бусад асуудлыг ч хөндөж, төлөөллийн үүргээ гүйцэтгэх болно хэмээлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler