Израилийн довтолгоонд 15 хүн амь үрэгджээ

Энэхүү цохилтын улмаас энгийн олон хүн үрэгдэж, шархадсаны зэрэгцээ мөн Палестины исламын Жихад бүлэглэлийн өндөр зиндааны 3 гишүүн алагджээ. Мөн өдрийн үдээс хойш Газын зурвасын өмнөд хэсэгт нэгэн автомашин руу агаараас довтолж, машинд байсан 2 хүн амиа алдсан байна. Израиль түрэмгийлэл явуулж байгаа тул Палестины ерөнхий сайд Мохаммад Штаийех өчигдөр /2023.05.09/ Саудын Арабт хийхээр товлоод байсан айлчлалаа цуцаллаа гэж Палестины Ерөнхий сайдын тамгын газар өчигдөр мэдэгджээ.
