|
Видео

Шинэ мэдээ

Зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтнуудыг сургалтанд хамрууллаа

Зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтнуудыг сургалтанд хамрууллаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас харьяа цагдаагийн газрын 3 дугаар хэлтэстэй хамтран зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын дунд практик сургалт зохион байгууллаа. Тус прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Д.Эрдэнэсоёл, хяналтын прокурор Д.Ганчимэг нар Улсын ерөнхий прокурорын 2021 оны А/62 дугаартай тушаалаар батлагдсан "Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”, А/77 дугаартай тушаалаар батлагдсан "Эрх зүйн хэлбэрийн загвар, жагсаалт”, болон цаашид анхаарах асуудлын талаар сургалт хийж мөн эрх бүхий албан тушаалтнуудын мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор тэмцээн, уралдаан зохион байгуулсан байна.

Сургалтад тус дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн удирдах албан тушаалтан, ахлах мэргэжилтэн, чиглэлийн ахлах байцаагч нар болон зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнууд хамрагдсан байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler