|
Видео

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулганаар Г.Занданшатарыг чөлөөлөх үү?

 
 

Ээлжит бус чуулганаар Г.Занданшатарыг чөлөөлөх үү?

 

УИХ-ын намрын чуулган хуулиараа бол хоёр сарын дараа эхлэх ёстой. Гэтэл наана нь УИХ-ын шийдвэрийг хүлээсэн нэлээд асуудал байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Тухайлбал, намрын чуулганаас өмнө Засгийн газрын зарим сайд, агентлагийн дарга нарыг өөрчилж, шинээр томилогдсон албан тушаалтнуудыг танилцуулна. Мөн нэн шаардлагатай нэр бүхий хуулийн төслүүд ч бий.

Түүнчлэн ээлжит бус чуулган хуралдвал УИХ-ын дарга Г.Занданшатарыг чөлөөлнө. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар энэ албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөөр зэхсэн гэх мэдээллүүд байна.

Үүнээс гадна ээлжит бус чуулганыг хүлээсэн өөр том, жижиг олон асуудал байгаа юм байна. Ийм олон асуудал "оочер”-лож байгаа учраас ээлжит бус чуулган хуралдахаас аргагүй байдал үүсчээ.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler