|
Видео

Шинэ мэдээ

С.Эрдэнэ дахиад л хэрүүл тарив уу?

 

С.Эрдэнэ дахиад л хэрүүл тарив уу?


Дээд шүүх 2021 оны дөрөвдүгээр сарын 27-нд хоёр АН-аас очсон дүрмийн өөрчлөлт, дарга нарыг бүртгэх хүсэлтийг хэлэлцсэн. Алийг нь ч хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Энэ шүүх хурлын тогтоол өчигдөр бичгээр нийтэд ил гарчээ. Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүн, Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтүүд, М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг АН-ын даргаар бүртгүүлэх зэрэг хүсэлтүүд бүгд унасан. Тэр нь ч тогтоолд бичээстэй байна.
Харин тогтоолд Дээд шүүхийн цахим сан дахь С.Эрдэнийн бүртгэлийг сэргээх тухай дахин гаргасан хүсэлтийг тэр өдөр мөн хэлэлцжээ. Тэр хүсэлтийг ч бас хангахаас татгалзсан байна.
Тэгвэл С.Эрдэнийн энэ хүсэлт намд нь дахин хэрүүл тарилаа. АН-ынхан "...М.Тулгатыг АН-ын даргаар сонгочихоод байтал араар нь өөрийгөө бүртгүүлэх хүсэлтийг Дээд шүүхэд гаргалаа” гээд бухимдацгааж байна.
АН-ынхан "Эрдэнэчүүд”,  "Туваанчууд”, эсвэл Ц.Элбэгдоржийн АН, Х.Баттулгын АН гэж хуваагдаад байсан. Харин энэ асуудал "Эрдэнэчүүд” буюу Ц.Элбэгдоржийн АН-ынхны дунд хэрүүл тарьж буй бололтой. Өчигдөр лав дотроо ширүүхэн үзэцгээж байв.
Б.Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler