Видео
Шинэ мэдээ
Хатуу хөл хориог тавдугаар сарын 8-ны 06.00 цаг хүртэл тогтоохоор шийдвэрлэлээ
Өнөөдөр УОК хуралдаж, хатуу хөл хориог тавдугаар сарын 7-ныг дуустал сунгахаар санал гаргасан. Уг саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцлээ. Улмаар Засгийн газраас хатуу хөл хориог тавдугаар сарын 8-ны 06.00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн байна.
Энэ хугацаанд иргэдийг дархлаажуулах ажлыг эрчимжүүлэх бөгөөд тогтоосон хуваарийн дагуу хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр вакцинжуулах ажлыг зохион байгуулах аж.
Засгийн газраас албан ёсны мэдээллийг өнөөдөр 18.00 цагт өгөх урьдчилсан тов байна.
