|
Видео

Шинэ мэдээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэл гаргажээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд:

Манай байгууллага нь хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомж болон захиргааны хэлэлцээр, хэм хэмжээ тогтоосон актын хэрэгжилтэнд хяналт тавьж, иргэнийг эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх аятай нөхцлийг хангуулах, хүрээлэн буй орчинд хор хохирол учруулахаас сэргийлэх, бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхэд анхаарч, үйл ажиллагаагаа ил тод нээлттэй мэдээлж ирсэн билээ. 

Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр мэргэжлийн хяналтын байгууллага, удирдлагын нэр төрд халдсан, захиалгат гүтгэлгийн шинжтэй мэдээ, нийтлэлийг удаа дараа тарааж байна.

Аливаа мэдээллийг олон нийтэд түгээхдээ нэг талын барьсан, захиалгат бодит үндэслэлд тулгуурлаагүй, мэдээ мэдээлэл түгээхгүй, нийтлэхгүй байхыг уриалж байна.

Энэ асуудлаар бид хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандсан болно. 

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler