|
Видео

Шинэ мэдээ

"Ц.Нямдорж огцрохгүй бол яамных нь өмнө суулт зарлана"

 

"Шударга  ёс” хөдөлгөөнөөс  хууль, шүүхийн байгууллагын шударга бус байдлыг шүүмжилж  өчигдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд  шүүх цагдаагийн байгууллагын буруутай шийдвэрээс хохирсон ээжүүдийн төлөөлөл оролцсон юм. Үр хүүхдээ бусдын  гарт алдсан  олон хэргийг хуулийн байгууллага үнэн мөнөөр  тогтоохгүй, шударга бус ажиллаж байгааг тэд шүүмжиллээ. Хохирогч ээжүүдийн төлөөлөл Хуульзүйн сайд Ц.Нямдоржоос Шударга ёсыг эхлүүлнэ хэмээгээд огцрохыг шаардав. Хуульзүйн яамны үүдэнд өнөөдрөөс эхлэн суулт хийж мөн Төрийн гурван өндөрлөгт  шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ. Хуульзүй,дотоод хэргийн сайд Ц.Нямдорж шаардлагын хариуг  гурав хоногийн дотор өгөхгүй бол өлсгөлөн зарлана гэв.

 

"Иргэд ямар нэгэн байдлаар  хохирлоо гэхэд цагдаа, хуулийн байгууллагад  ханд гэдэг. Гэтэл бодит байдалд цагдаа, шүүхийн байгууллагынхан юу ч хийдэггүй. Луйвар хийдэг шүүгч нар  ажиллахаа болих хэрэгтэй. Шүүгч нарыг шалгадаг хяналт гэж алга.Үүний эсрэг  хатуу тэмцэнэ” гэдгээ онцлоод Монголын ард түмэн хуулийн тогтолцоог бий болгохын төлөө хамтаараа эрэлхийлье” гэсэн юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler