|
Видео

Шинэ мэдээ

Хил гаалиар нэвтрэхдээ албаны машин ашиглахыг зогсооно

Хил гаалиар нэвтрэхдээ албаны машин ашиглахыг зогсооно

 


Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд Замын-Үүд-Эрээний боомтоор зорчихдоо төрийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгсэл ашиглан дараалал харгалзахгүй, ачаа болон зорчигч тээвэрлэж байгааг таслан зогсоохыг АТГ-аас үүрэг болгожээ. Энэ нь хууль бус аргаар ашиг орлого олох нөхцөлийг бүрдүүлж байгаагаас гадна төрийн албан хаагч, тэдгээрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгох, хууль бус эд зүйлийг хил гаалиар нэвтрүүлэх эрсдэл буй болгож байна гэж үзсэн байна. Тиймээс энэ байдлыг таслан зогсоож, хуулийн хугацаанд хариу ирүүлэхийг Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа А.Энхтөрд үүрэг болгожээ. АТГ-аас гаргасан тоон мэдээллээр Замын-Үүд сумын төрийн байгууллагад бүртгэлтэй зарим автомашин жилдээ 370 гаруй удаа хилээр нэвтэрсэн байна. Тухайлбал, Замын-Үүдийн гаалийн газрын 1919 ДГА дугаартай машин сүүлийн жил бүр 300-370 удаа хил гаалиар орж гарчээ. Тус аймгийн Прокурорын газрын 0800 ДГО улсын дугаартай автомашин жилдээ 125-330 удаа хил нэвтэрсэн байжээ.

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler