Ерөнхий сайд сайхан бичигтнүүдэд шагнал гардуулав
Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүн бичиг” сонин "Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 22 дахь жилдээ зохион байгуулж, дүнгээ гаргажээ.

Тийм ч учраас ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаа МОНЦАМЭ агентлаг, "Хүмүн бичиг” сонины хамт олонд, хамтран ажилласан байгууллагынханд, арга хэмжээнд оролцсон эрдэмтэн багш, суралцагчид, азай буурлууддаа талархал илэрхийлье” гэлээ.

Монголын сайхан бичигтэн улсын уралдаан нь 12 дугаар ангийн дөрвөн сурагчид МУИС, МУБИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх олгодог, уралдааны бусад ангиллын зургаан шилдэг оролцогчийг гадаадад аялах эрхээр урамшуулдаг, шагналын сан өндөртэй гэдгийг МОНЦАМЭ агентлагийн захирал Б.Ганчимэг тэмдэглэж байлаа.
Уралдаанд оролцогчдын хамрах хүрээ, ур чадвар жилээс жилд нэмэгдэж чанаржиж байна. Үүнийг оролцогчдын бүтээлээс дээжилсэн үзэсгэлэнгээс мэдэрнэ. Энэ хэрээр үндэсний бичиг соёл маань улам өргөн хүрээнд тархан дэлгэрч байгаа болно. Үүнд МОНЦАМЭ агентлагаас 27 дахь жилдээ эрхлэн гаргаж буй "Хүмүн бичиг” сонин ихээхэн үүрэг оролцоотой байсан, цаашид ч байх болно гэдгийг тэрбээр онцоллоо. "Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдаанд нийт 3000 орчим оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



