Видео
Шинэ мэдээ
М.ЭНХБОЛД ОГЦРОХГҮЙ ГЭДГЭЭ ДАХИН МЭДЭГДЛЭЭ

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, "УИХ-ын даргыг огцруулах тухай хуульд заасан "Нас барсан, хүндээр өвчилсөн, өөр ажилд шилжсэн, ҮХЦ дүгнэлт гарсан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон” гэсэн таван үндэслэлд энэ шаардлага нийцэхгүй байна. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо энэ шаардлагыг хэлэлцэх боломжгүй” гэсэн дүгнэлт гаргаж, хариу ирүүлжээ. Би ирсэн хариуг үндэслэн, нэр бүхий 40 гишүүнд та бүхний шаардлагыг хүлээж авах боломжгүй байгаа гэдгээ албан бичгээр хүргүүлсэн юм шүү гэлээ.
