Видео
Шинэ мэдээ
Өчигдөр, 11:49
29-01-2026, 10:13
27-01-2026, 10:32
23-01-2026, 14:48
21-01-2026, 11:11
19-01-2026, 13:10
15-01-2026, 12:09
12-01-2026, 11:48
6-01-2026, 13:15
2-01-2026, 10:25
30-12-2025, 14:56
22-12-2025, 17:11
Байгалийн хийн экспортын хэмжээ нэмэгджээ
ОХУ-ын "Газпром” компани энэ оны 1-7 дугаар сард байгалийн хийн экспортоо 117,1 тэрбум шоо метр хүртэл буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 5,8%-иар нэмэгдүүлсэн тухай тус компанийн төлөөлөгч мэдээлжээ.
РИА Новости агентлагийн мэдээлснээр, Германд нийлүүлсэн байгалийн хийн хэмжээ 12,3% (3,7 тэрбум шоо метрээр), Австрид — 48,3% (2,1 тэрбум шоо метрээр), Нидерландад — 53,8% (1,3 тэрбум шоо метрээр), Францад — 11,8% (0,8 тэрбум шоо метрээр), Хорватад — 40,1% (0,6 тэрбум шоо метрээр), Данид — 11,9%, Польшид — 6,6%-иар тус тус нэмэгдсэн байна.
"Газпром” компани 2017 онд гадаадын алслагдсан орнуудад гаргадаг байгалийн хийн экспортын хэмжээгээ 8,4%-иар буюу 194,4 тэрбум шоо метр хүртэл нэмэгдүүлсэн бөгөөд 2018 онд нийлүүлэлтээ 200 тэрбум шоо метрээс давуулна хэмээн таамаглаж байгаа ажээ.
Лу.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг
