|
Видео

Шинэ мэдээ

Хулгайн утас дамжуулан зарвал хариуцлагад татагдана

Хулгайн утас дамжуулан зарвал хариуцлагад татагдана

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч "Скайтел” компанийнханд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн талаар сургалт явуулсан байна.
 
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн ерөнхий ойлголт болон бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэсэн хоёр хэлбэрийн талаар прокурорууд тодорхой төрлийн гэмт хэргийн жишээнд дэлгэрэнгүй тайлбарлажээ. Эрүүгийн хуульд үрэгдүүлэх гэдэг нь гэмт этгээдэд итгэмжлэн өгсөн өмчлөгчийн эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр ашиглаж бусдад худалдах, бэлэглэх, үгүй хийх, шилжүүлэх гэх зэргээр илэрдэг байна. Тиймээс хулгайлсан утсыг дамжуулан худалдсанаар эрүүгийн хариуцлагад татагдах үндэслэл болно гэдгийг прокурорууд үүрэн холбооны "Скайтел” компанийн ажилтнуудад анхаарууллаа.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler