|
Видео

Шинэ мэдээ

XXI зуунд цаазын ял гэж байх ёсгүй гэв

XXI зуунд цаазын ял гэж байх ёсгүй гэв

 

Цаазын ялыг хэрэгжүүлэхийг бүрмөсөн хориглохын төлөө хүчин чармайлт гаргахыг дэлхийн бүх улс оронд хандан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уриаллаа.

 

Даваа гарагт болсон "Цаазын ялын эсрэг дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын тэргүүн үг хэлэхдээ "XXI зуунд хаана ч цаазын ял гэж байх ёсгүй” гээд "хууль ёсыг хэрэгжүүлэх, терроризмтой тэмцэх зэрэг аюулгүй байдлыг хангах бүх ажиллагааг явуулахдаа хүний эрхийг хүндэтгэж, хуулийг дээдлэх ёстой” гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ "тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэх, засгийн газраа шүүмжлэх зэрэг бол гэмт хэрэг огт биш, террорист үйлдэл яавч биш. Ийм тохиолдлуудад цаазын ял оноож байгаа нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй хэрэг” гэдгийг онцлон дурдлаа.

Одоогийн байдлаар, терроризмтой холбоотой гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд цаазын ял оноож буй 65 улс орон байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler