|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

Цаг агаарын урьдчилсан мэдээг буруу хэлбэл цаазаар авдаг байжээ

Дэлхий ертөнц тайлагдагшгүй нууцаар дүүрэн. Мөн хачирхалтай ёс заншил, хууль цаазаар ч элбэг байдаг аж. Тэдгээрийн заримаас уншигч танд хүргэж байна.


17-р зууны Англи улсад цаг агаарын урьдчилсан мэдээг буруу хэлбэл цаазаар авдаг байжээ.


Дэлхийн хамгийн их нартай байдаг газар бол "Үхлийн тэнгис”. Тэнд жилийн 330 хоногт нь халуун нар төөнөнө.


Харин бага нар тусдаг газар бол "Северная Земля” /Орос/ юм. Тэнд ердөө 12 өдөр л нартай байна.


Хамгийн их бороо ордог газар бол Хавайн арлууд. Уаи-аль-аль ууланд жилийн 350 хоногт нь бороо орно. 10.000 мм хур тундастай.


Угандагийн ард иргэд аянганаас огт айдаггүй. Энд жилийн 250 өдөрт нь аянга цахилдаг аж.


Хамгийн их хэмжээтэй орсон цас одоогоос 50 жилийн өмнө АНУ-ын Калифорнид бүртгэгджээ. Нэгэн уулын цанын баазад зургаан өдөр цас орсноор зузаан нь таван метрт хүрч байжээ. 1848 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Ниагарагийн хүрхрээ 30 минутын турш хөлджээ.


Дэлхийн хамгийн хүйтэн хэмийг Антарктид дахь "Восток" станц бүртгэж байв. Тэгэхэд агаарын хэм 89.2 болтлоо буужээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler