|
Видео

Шинэ мэдээ

Тэнэмэл 2789 иргэн байна

 

Нийслэлийн хэмжээнд гэр оронгүй, тэнэмэл 2789 иргэн тоологджээ. Тэдгээр иргэдийг нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг нь сайжруулах, иргэдийг тэнэмэл амьдралд шилжихээс урьдчилан сэргийлэх зорилготой "Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.

Тухайлбал, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн "Гэртээ харих зам” хөтөлбөрийг баталжээ. Тус хөтөлбөр нь иргэдийг тэнэмэл амьдралд шилжихээс урьдчилан сэргийлэх, гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг сайжруулах зорилготой юм.

2010 оны Хүн ам, орон сууцны тооллогоор 1016 иргэн гэр оронгүй, тэнэмэл байдлаар амьдарч байгаа тоо гарсан бол 2014 онд Нийслэлийн Нийгмийн Халамж Үйлчилгээний газраас явуулсан бүртгэлээр 2789 иргэн гэр оронгүй, тэнэмэл байдлаар амьдарч байна гэж бүртгэгджээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler